HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 06

Боловсролын сайд П.Наранбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Боловсролын салбар хариуцсан менежер Кристиан Аэдо тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүнээр элсэн орж, 2006 оноос боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Боловсролын яам болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл”, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2022 онд Монгол Улс анх удаа PISA үнэлгээнд ороход Дэлхийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Уулзалтад оролцсон төлөөллүүд Дэлхийн банк болон Боловсролын яамны олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид илүү нягт үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийг ярилцав. Мөн цаашид хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, үүний тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцоллоо.

Боловсролын сайд П.Наранбаяр “Дэлхийн банкны үндсэн зорилго болох ядуурлыг бууруулахын гол түлхүүр нь боловсрол, боловсролын суурь нь тэгш хүртээмж байдаг. Сайн багш, сайн сургуулийг Монгол Улсын өнцөг булан бүрт бий болгосноор боловсролын түвшин нийтээрээ сайжирна” хэмээж, хөдөө, орон нутагт сайн сургууль, сайн сургалтын агуулга, сайн багшийг хүргэх, нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгох, малчдын хүүхэд дотуур байрнаас бус гэрээсээ сургуульдаа явах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэн, ерөнхий боловсролын салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлэх талаар хэлэлцэв.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Өсвөр насанд чиний бие, сэтгэл санаанд гарах ӨӨРЧЛӨЛТҮҮД
2025 онд онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” боллоо
ЦУОШГ: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Бүсчилсэн хөгжил ба Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг боллоо
Боловсролын зээлийн сангийн удирдах албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?