HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Баяд хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 02

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Баяд хуримын ёсон

Баядууд ам хадгийн зөвшөөрөл сонссоноос хойш нэгээс гурав хүртэл жилийн дараа хүүгийнхэн охины талд зүс хадаг өргөх хүндийн ёсонд зэхдэг зүйл нь их онцлогтой. Бэр буулгаж буй айлын тэргүүн нь ямаа юм уу, хонины арьсаар зүссэн алд хэрийн урт илэг, чүдэнзний хайрцгийн чинээ шар цавууг худындаа барьдаг ёстой. Энэ нь хос залуусын холбоо илгэн уяа мэт тасрашгүй, шар цавуугаар наасан мэт салшгүй бат бөх байхын бэлгэдэл ажээ. Ийнхүү зүс хадаг өргөхдөө сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, хоёр залууд ивээл өдрийг товлон хэл хүргэнэ. Тэр өдрөө тэгш тоотой, хоёроос дөрвөн хүн охины гэрт очиж бурхан шүтээн, гал голомт, хангай дэлхий, эцэг эхийг нь хүндлэн сүүний дээжээ өргөөд, дараа нь идээний дээж сархадаа сөгнөн, ахлаач эр архинаасаа амсаад охины эцэг, эхээс эхлэн бүх садан төрөлд нь өргөн барина. Мөн сархад хийсэн ширэн дашмаг, чигээний хөхүүрт цагаан өнгөт бөс уяж идээнийхээ савыг мялаадаг. Дараа нь ахлаач, хадаг, цавуу илгэн татаасаа эцэгт нь, хадагаа эхэд нь хүдэтгэлтэйгээр барина. Охины ахан дүүст насны эрэмбээр нь хадаг бэлэг бариад авчирсан цагаан идээ, мах шүүс, архи дарсаа ширээнд тавьж найр эхэлдэг.Зүс хадгийн найрын төгсгөлд сүй бэлэг хэлэлцэнэ. Сүйд нэг хониноос есөн морь хүртэл тооны мал тавьдаг байжээ. Сүй хэлэлцэхэд охины төрөл садан нар хүүгийн талынхнаас:

-Танай нутаг хаана вэ? Та бүхэн хаа хүрч явна вэ? гэж асуухад:

– Өндөр хангайн өвөрт

Өргөн голын хөвөөнд

Нарийн голын эхэнд

Мандлын толгойд

Буга намнаач манайд юм

Булга зүйгээч танайд юм

Эрж явсан эрдэнэ манайд юм

Сурж явсан сувд танайд юм

Сүй барилдаж явна гэхэд

-Чи хаанаас дуулав? Хэн гээч хүн хэлэв? гэж асуухад:

– Дээш өгсгөж явсан

Дэлгэр нэртэй хүнээс дууллаа

Уруудаж явсан

Өнөр нэртэй хүнээс дууллаа

Хонины хүнээс хов дууллаа

Үхрийн хүнээс үнэнг дууллаа

Тэгээд энд сүй барилдаж явна хэмээхэд, эцэг нь охиноо “Гарч малаа хар” гэж гэрээс гаргадаг. Учир нь охины төлөө хэлэлцэх сүйн ярианд бүсгүй өөрөө оролцох ёсгүй. Ингээд сүй хэлэлцэж эхэлдэг.

Сүй тавих. Охины тал охиндоо эхнэр хүний ёслолын өмсгөл, зүүсгэл, ажлын зах хувцас, есөн эрдэнээр бүтэх чихний сийх, бугуйвч, бэлзэг гэх мэт гоёл чимэг, эрдэнэт хүлэгт тохох эмээл, хазаар тэргүүтнийг зэхэж өгөхөөр амлахад, хүүгийн тал нь зах зүсмэл торго, лан мөнгө, атан тэмээ, амбан шар, хүлэг морь хэд хичнээнийг өгнө гэж амлах ба, ийнхүү хоёр тал сүй тавих эд, гэр орон, мал зэргээ тохиролцсоны эцэст сүй хүргэх өдрөө эцэслэн товлодог ажээ.

Хэлэлцсэн ёсоор хүүгийн талынхан сүйд өгөх мал сүрэг, торго, эрдэнэсийн зүйлс тэргүүтэнг хүргэхэд, охины тал малыг нь нас хүйсээр нь ангилж хөгшин хөвөө, тарган туранхай, омголон догшин эсэх, зүс нь хэр ээлтэй эрхэм эсэхээр нь ялгаж үнэлнэ. Морь бол зээрд, хээр, цагаан, үхэр алаг, тарлан байвал зохимжгүй зүс гэж үздэг бөгөөд хар, хар цоохор зүсний малыг сүйд авах ёс байдаггүй. Зүс нь тохирохгүй малыг буцааж зохимжтой зүсний мал хүргэж ирэхийг хүлээлгүй, сүйд ирсэн эд зүйлээр охинд гоёл чимэг, торго бөсөөр нь хувцас хунар хийх, бусад малыг худалдан арилжих ажлыг охины эцэг, төрөл садан нь хариуцна. Сүй хүргэсний дараа хүүгийн талаас охины эцгийнд хүмүүс ирж сүүн дээж өргөж, сацлын найр хийдэг. Ингэж сүй тавих, сацал цацах хүндэтгэлийн ёслол хийсний эцэст хүүгийн тал бэрээ ирж авах жил, сар, өдөр цагаа товлоод эцэг эхтэй нь тохиролцдог ажээ. Найр өндөрлөх үед хүн бүрт гарын бэлэг барьдаг ба энэ ёсыг савын бөглөө хэмээнэ. Найр “өргөтөгмүү” гэхэд ая барих ба ерөөл “шингээнэ үү” хэмээвээс ерөөл барьдаг нь баяд ёс юм.

Гэр нүүлгэн барих ёс. Хүргэний тал худынхаа гадаа аваачиж барьсан шинэ гэрээ буулган тэмээнд ачаалж, ачааг заавал эрэгтэй хүн хөтөлнө. Бэр мордуулахад хүүгийн эцэг оролцдоггүй. Ээж, бэргэн, хүү, бусад садан төрлөөс нь төлөөлж бэр мордуулах найранд явцгаана. Хүү хөл шийрийг нь тэнийлгэсэн цахиур буу үүрч, нум саадаг агсаж, хэт хутга зүүж, ачаагаа дагаж явах ба эх нь харин цувааны сүүлд явдаг.

Бэрээ суудалд нь суулгаж, дотоод хормойг нь дэвсэж, дээр нь хөшиглөсөн мах тавин хоточ нохойг гэрт оруулж мах идүүлэн, сүү долоолгоход:

Хаан аавын ганзаганд дүүлэн төрсөн

Хатан ээжийн хормойг дэрлэн төрсөн

Хасар нэртэй боловч

Харчин бэргэдийн шинжтэй

Басар нэртэй боловч

Барчин бэргэдийн сүүлтэй

Бар, арслангийн шинжтэй

Баатар дуутай

Таван хошуу малыг

Товчлон гүйн хуцагч

Тагнай мэргэн минь

Таван зүсмийн малын

Хот сайн манаарай! гэж ерөөлч ерөөнө. Дараа нь хадам эцэг нь бэрдээ унах морь, ачих ат, хадам эх нь саах үнээ, холбох хонь зүслэн бэлэглэнэ. Хадам эх гал дээр будаа, ааруулын нунтаг холин чанаж хувин дүүрэн сүү, цагаан бөстэй хамт бэрд барина. Шинэ бэр түүнийг нь аваад үүдэнд очиж хаалганы босгон дээр сүү өргөж, бэргэнтэй хамт босгоор алхаж гармагц босгон дээр тавьсан хонины нэхийг хоёр талынхан татан хүчээ үзнэ. Хэрэв хүү тал нь дийлбэл их сайн гэж үзнэ. Бусад зан үйл Өөлдтэй төстэй ажээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна
ХӨТӨЛБӨР | Маргааш болох “Улаанбаатар марафон 2025”-ын хөтөлбөр
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?