HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Барбара Спраус эндометриозын талаар нөхрийн хамт олон нийтэд таниулсаар байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 10 сарын 31

Унгарын алдарт загвар өмсөгч, жүжигчин Барбара Спраус (Палвин) энэ оны наймдугаар сард өөрийн эрүүл мэндийн асуудлын талаар олон нийтэд нээлттэй хуваалцаж, эндометриоз өвчтэй гэж оношлогдсон тухайгаа олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр өвчний улмаас хагалгаанд орсны дараа эдгэрэлтийн шатандаа байгаа бөгөөд энэ хугацаанд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

Эндометриоз нь умайг бүрхдэг салсттай төстэй эд умайн гадна ургах эмгэг бөгөөд хүчтэй өвдөлт, үргүйдэл, сарын тэмдгийн хүнд зовиур үүсгэдэг эмэгтэйчүүдийн нийтлэг өвчин юм. Барбара энэхүү өвчний талаар илэн далангүй ярьж, “эрт оношлуулж, эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал” хэмээн эмэгтэйчүүдэд уриалга хүргэсэн байна.

Тэрбээр энэ өвчлөлтэйгөө тэмцэж байхдаа өнгөрсөн аравдугаар сард болсон Victoria’s Secret загварын шоунд оролцохоосоо ердөө дөрвөн долоо хоногийн өмнө хөлөө гэмтээсэн ч загварын тайзнаа алхаж, ур чадвар, сэтгэлийн тэнхээгээ харуулсан юм.

Барбарагийн нөхөр, жүжигчин Дайлан Спраус энэ үеэр эхнэрийнхээ туйлбартай байдлыг бахдан “Тэр үнэхээр хүчтэй, өөрийгөө болон бусдыг урамшуулж чаддаг эмэгтэй” хэмээн ярьжээ. Мөн Дайлан шоуны арга хэмжээнд эндометриозын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тусгай энгэрийн тэмдэг зүүж ирсэн нь олны талархлыг хүлээсэн байна.

Хосуудын хайр дурлалын түүх 2017 онд эхэлжээ. Тэд анх нэгэн үдэшлэг дээр танилцсаны дараа Барбара Дайланыг Instagram хаягаар дагасан бөгөөд Спраус түүн рүү “Сайн уу, чи Нью-Йоркт удаан байх уу? Хэрвээ завтай бол уулзъя. Энэ миний дугаар” хэмээн зурвас илгээсэн ч Палвин зургаан сарын дараа хариу бичжээ.

Гэвч тухайн үед Дайлан Хятадад киноны зураг авалттай байсан боловч цуцлагдсанаар тэд анхны болзоогоо хйисэн байна. 2018 оны долдугаар сараас тэдний харилцааны тухай цуу яриа дэлгэрч, наймдугаар сард Барбара түүний төрсөн өдрөөр хосын зургийг нийтэлснээр албан ёсоор болзож байгаагаа зарласан юм.

2018 оны арваннэгдүгээр сард болсон Victoria’s Secret шоуны үеэр Дайлан Спраус тайзны ард ирж, найз охиндоо Shake Shack-ийн бургер авчирсан нь олны анхаарлыг татсан. Харин 2024 онд, Барбара тайзнаа алхах үед Дайлан тэдний гэрийн тэжээвэр амьтдын зурагтай самбар өргөж эхнэрээ дэмжсэн нь цахим орчинд хосын сэтгэл хөдлөм мөч болон дүүрэн хайр, итгэлийг илэрхийлсэн билээ.

Барбара болон Дайлан Спраус нар 2022 оны есдүгээр сард сүй тавьж, 2023 оны долдугаар сард Унгарт хуримаа хийсэн юм. Өдгөө тэд дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татсан, хайр, хүндлэл, туйлбартай байдлын бэлгэ тэмдэг болсон хосуудын нэг хэмээн нэрлэгдэж байна.

Х.Баасанжаргал: Өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр
“Монгол цам” тусгай үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд нээлээ 
 “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын эрдэм шинжилгээний VIII хурал Сөүл хотноо боллоо
Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
Япон улсын изюмисано хотын ахмад тамирчид төв аймагт зочиллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?