HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 29

Цахим орчинд “FT GROUP”, “FAMILYMART”, “WAYFAIR”  гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан, иргэдээс 60-20 000 ам.долларын барьцаа байршуулж залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс их хэмжээний барьцаа байршуулахыг шаарддаг. Улмаар дээрх сайтад элссэн үнийн дүнгээс хамаарч, өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдийг залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан. Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна. Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна
“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 91.2 хувь нь 15-35 насныхан”
МОНГОЛ УЛСАД 2023 ОНД ТӨРСӨН ХҮҮХДҮҮДИЙН ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ НЭРС
Зүүн Өмнөд Азийн зарим улсад манай иргэд залилан, хүний наймааны хохирогч болж байна
Утаандаа живсэн улны амьдралтай иргэдийн асуудал сонгууль хүртэл ТЭДЭНД ХАМААГҮЙ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?