HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах нь үнэгүйдлээс хамгаалах зөв арга

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 04 сарын 29

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гаргасан.

Уг шийдвэрийн дагуу системийн нөлөө бүхий дөрвөн банкнаас хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд энэ долоо хоногт арилжааны банкуудтай гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг байршуулж эхлэх гэж буй юм. 

Энэ талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны гишүүн, Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалаас тодрууллаа. 

  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах нь зөв гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ?
  • Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн хороо гэж байгуулагдсан. Шинээр байгуулагдсан хороо энэ удаа Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн үр ашигтай байршуулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхажлыг хийж байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар зөвшөөрсөн хөрөнгө оруулалтуудад байршуулах боломжтой юм. Энэ удаа манай хороо анхны хөрөнгө оруулалт болох 700 тэрбум төгрөгийг арилжааны банкинд үр ашигтайгаар байршуулах вэ гэдэгт мэргэжил арга зүйн талаас дүгнэлт өгөхөөр тодорхой ажлыг хийлээ. Юуны өмнө  Монголбанкны бодлогын хүү, хэрэглээний үнийн индекс, арилжааны банкуудын дундаж хүү гэсэн үзүүлэлтүүдийг харгалзаад чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах хадгаламжийн доод хүүг тогтоосон. 

Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс арилжааны банкуудаас хадгалах боломжтой мөнгөн дүн,  хүүгийн талаарх саналыг нь авсныг манай хороо хэлэлцээд тогтоосон доод хүүгээс дээгүүр санал өгсөн, системдээ харьцангуй эрсдэл багатай ажиллаж байгаа дөрвөн банкийг сонгоод  тухайн хөрөнгийг байршуулах боломжтой гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа. 

  • Энэ хөрөнгийг заавал арилжааны банкинд байршуулах шаардлага юунд байна вэ. Өмнө нь хадгалуулснаа буцааж авч чадаагүй тухай яриа одоо ч байгаа?
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болох эрсдэлгүй, өгөөж өндөртэйгөөр байршуулснаар мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах, өсгөж үржүүлэх боломжтой юм.  Энэхүү чөлөөт үлдэгдлийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад байршуулахгүй хадгалаад байж болно л доо. Гэтэл энэ тохиолдолд мөнгөний ханш унах, хэрэглээний үнэ өсөх, валютын ханшийн хэлбэлзэл зэргээс шалтгаалаад  мөнгөн хөрөнгийн үнэ цэн буурах эрсдэлтэй. Тийм учраас арилжааны банкинд байршуулах нь үнэгүйдлээс хамгаалах чухал арга хэмжээ гэж үзэж болно. 

Өмнө нь хэн нэгэн субъектээс санал авахгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга ч юм уу, эсвэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дангаараа шийдвэр гаргаад аль нэг банкинд тухайн мөнгөн хөрөнгийг байршуулдаг байсан. Энэ нь олон эрсдэлтэй. Наад зах нь хадгаламжийн хүү хэт доогуур байх, үйл ажиллагаа нь доголдчихсон эрсдэлтэй банкинд их хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулснаар мөнгөө буцааж авч чадахгүй эрсдэлтэй тулгарсан. 

Тиймээс Мэргэжлийн хороо тал бүрээс нь авч үзээд дүгнэлт гаргасан нь өмнөх эрсдэлийгдавтахгүй ач холбогдолтой юм. Нийгмийн даатгалын сан аль нэг аж ахуйн нэгж, айл өрхтэй адил хэрэглээнээсээ үлдсэн мөнгөн хөрөнгийг цаг хугацаа алдахгүйгээр, эрсдэл багатай эх үүсвэрүүдэд байршуулж өсгөж арвижуулахыг бодох нь зөв. Хуульд ч нийцнэ. Зах зээлийн зарчим, сангийн зарчимд ч нийцэж байгаа юм.

Чөлөөт үлдэгдлийг өсгөж арвижуулснаар тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгох, ирээдүйд тэтгэвэр тэтгэмжийг арай ахиу хувь хэмжээгээр олгох боломжтой болох, эрсдэл тулгарсан хүмүүст цаг алдалгүйгээр тэтгэвэр тэтгэмжийг  олгох давуу талтай.

Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ
29 настай эр өсвөр насны сошиал одын дүрд хувиран насанд хүрээгүй охидод бэлгийн мөлжлөг үйлддэг байжээ
НЭМҮТ | Сахар, давсыг тохируулан хэрэглэх таван зөвлөмж
Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа
ЗӨВЛӨГӨӨ | ӨГЛӨӨ БҮР БҮТЭЭМЖТЭЙ БАЙХЫН ТУЛД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?