HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Ямайк руу ойртож буй “Мелисса” хар салхи арлын түүхэнд бичигдэх хамгийн хүчтэй шуурга болох төлөвтэй

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 28

АНУ-ын Үндэсний Хар Салхины Төвийн мэдээлснээр, “Мелисса” нь одоогоор цагт 175 миль (282 км/ц) хурдтай салхи бүхий 5-р зэрэглэлийн хар салхи болж хүчээ нэмсээр байна. Энэхүү хар салхи мягмар гарагийн өглөө Ямайкт хүрч, тус улсад урьд өмнө тохиож байгаагүй хүчтэй шуурга болох төлөвтэй байна.

Метеорологичид “Мелисса” нь катастрофын түвшний үер, хөрсний гулгалт, мөн цахилгаан тасралт, нийтийн дэд бүтцийн ноцтой эвдрэл дагуулахыг анхааруулжээ. Нэгэнт газар шүргэх үед 130 миль/ц (209 км/ц) хүртэлх хүчтэй салхи Ямайкийг бүхэлд нь хамарч, 13 фут (ойролцоогоор 4 метр)-ын өндөр давалгаа эргийн бүсийг нөмрөх төлөвтэй байна.

АНУ-ын Үндэсний Хар Салхины Төвөөс мэдээлснээр, Ямайкт 15-30 инч (380-760 мм) хур тунадас орж, Куба болон Багамын зүүн өмнөд хэсэгт ч мөн хүчтэй аадар бороо орох бөгөөд үүний улмаас “олон тооны хөрсний гулгалт” үүсэх аюултай гэжээ.

Засгийн газрын арга хэмжээ

Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс үерийн өндөр эрсдэлтэй нам дор газар нутгуудаас иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан байна. Улсын хэмжээнд түр хамгаалах байр, нөөцийн хангамж бэлтгэгдэж, бүх сургуулиуд онлайн хэлбэрт шилжсэн байна.

Мөн Кингстоны Норман Манли олон улсын нисэх буудал болон Монтего Бэй хотын Сангстерийн олон улсын нисэх буудал нислэгийн бүх үйл ажиллагаагаа зогсоож, долоо хоног хаагдсан байна.

Хүн ам, хохирлын мэдээлэл

Associated Press агентлагийн мэдээлснээр, “Мелисса” хар салхины улмаас Карибын тэнгист наад зах нь долоон хүн амь насаа алдсан байна. Үүнээс гурван хүн Ямайкт, гурван хүн Гаити улсад, нэг хүн Бүгд Найрамдах Доминикан улсад нас баржээ. Доминикан улсад нэг хүн одоо болтол сураггүй байгаа гэж тус агентлаг мэдээлэв.

Ямайкийн Эрүүл мэнд, халамжийн яамны мэдээлснээр, тус улсын гурван иргэн шуурганы бэлтгэл ажил хийх явцдаа амь насаа алдсан байна. Тэдний зарим нь мод тайрах үеэр, нэг нь цахилгаанд цохиулсны улмаас нас барсан аж. Мөн дээвэр дээрээс унасан болон авто осолд орсон 15 хүн гэмтсэн тухай мэдээлжээ.

Цаг уурч, шуурга судлаач Мэтью Каппуччи BBC-д өгсөн ярилцлагадаа “Мелисса” нь Ямайкт бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхи болох бөгөөд 1981 онд 49 хүний аминд хүрсэн “Гилберт” хар салхинаас нэг шат ахиу түвшинд гэж онцолсон байна.

Тэрээр “Ийм түвшний хар салхи дэлхий дээр ч газар шүргэх нь тун ховор үзэгдэл юм. Ямайкчууд хэзээ ч ийм шуургыг биеэр туулж байгаагүй” хэмээн анхааруулжээ.

BBC news CNN news 28th Oct

“BB women’s жюү жицү”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдана
ХӨНДӨХ СЭДЭВ | Нэг хүүхэдтэй байж юундаа ядардаг байна аа…
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
ТАНИЛЦ | Маргааш өөрчлөлт орох нийтийн тээврийн ДӨРВӨН чиглэл
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?