HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 24

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнөөдөр байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэрийн төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот өдөрт дунджаар 1500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гаргаж байна. Үүнийг хотод ойрхон хоёр цэгт булаад байх нь зөв үү гэдэг асуудал гарсан. Хэд хэдэн шийдэл яригдаж, хогийг шатааж эрчим хүч, дулаан цахилгаан үйлдвэрлье хэмээн шийдэж төслийн тендерийг зарласан. Хог шатааж үйлдвэрлэсэн 1 кВт эрчим хүчээ 14 орчим центээр үнэлж, 8.4 центээр Эрчим хүчний яаманд худалдаж, 5.6 центийн зөрүүг үйлдвэрлэлийн хог хаягдлыг зайлуулсны төлбөрт хог хаягдал ихээр гаргадаг ААН-үүдээс нөхөн төлбөр хэлбэрээр авч, хөрөнгө оруулагч талд өгөх зорилт тавьж энэ төслийг явуулж байна. Улаанбаатар хот орчин цагийн хот болохын тулд орчин үеийн хотуудад байдаг инженер хангамжийн нэгжүүдийг бий болгох шаардлагатай. Энэ нэгжүүд нь хэрэглэгчдийн тарифаар өөрсдийгөө санхүүжүүлж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхдөг зарчимд шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдаа Улаанбаатар хотод энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эрсдэл үүрч орж ирсэн явдалд туйлын их талархалтай байна. Энэ бол 100 хувь хувийн сектор энэ салбарт хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой төсөл юм.  Бид зөвхөн тарифын баталгаа гаргаж буй. Мөн анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлд Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад  экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Хүннү хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ” гэв.

Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлэх юм. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 мвт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“ЗӨВ ХООЛЛОЛТ” бол утаанаас хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
Маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүд
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Сарын тэмдэг ирэх үеийн хоол хүнс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?