HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Хамниган хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 23

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хамниган ястнууд хоёр янзаар ураглах ёс үйлдэнэ.

Хамниган ястнууд хоёр янзаар ураглах ёс үйлдэнэ. Нэг нь дундад эртний заншлаар бэрийг хулгайлж авах явдал юм. Нөгөө нь халх буриадын хуримын ёсны төстэй ураглах ёслол юм.

Бэр хулгайлдаг заншлын тухайд товчхон өгүүлэхэд, бүсгүйг хоёр талын тохироогоор үүр шөнөөр гэрээс нь босгож аваачих явдал аж. Хүүгийн тал эхэндээ бэр гуйх бүхий л ёс дэгийг дагана. Бэрийн тал зөвшөөрсний дараа охин нэг хоёр өдөр ах дүүсээрээ зочлон, дайлуулан бэлэг сэлт авдаг. Тэгэхдээ охин дураараа хэсдэггүй эгч, юмуу эсвэл нэгэн үе тэнгийн охидыг дагуулан айлчилна. Үүнийг хамниганчууд “бага наадам” гэж нэрлэдэг.

Бэр босгож авах өдөр охин хувцас эдлэлээ баглаж төхөөрдөг. Товлосон үдэш хот айлынхныг унтсаны дараа сүйт залуу нь нэг хүнтэй хамт эмээлтэй морь хөтлөн ирж гэрээс зайдуухан хүлээнэ. Болзож тогтсон цаг болоход охин гэрээс чимээгүйхэн гарч ирэхэд гадаа нь хүлээж байсан нэг нь тэмээний ноосоор ороосон цайг охины эцгийн өрхний оосорын үзүүр юм уу, гэрийн бүслүүрт, модон байшинд суудаг бол өглөө босоод гарсан хүнд харагдахаар ил тавина.

Hoocoop opooсон цайг харангуут эх нь сандран харамсаж, охиноо урагт мордсонд бачимдан уйлж учир явдлыг ярилцан, хос залуусын ирэхийг нь хүлээнэ. Охиныг шөнөөр босгож авч явсан хүүгийн эцэг бэрээ шууд шинэ гэртээ оруулдаггүй. Бэр хадам эцгийндээ юм уу, хөрш айлынд дайлуулж байгаад өглөөн нарнаар хадам аавынх нь гал голомтонд мөргүүлээд, нар мандахад шинэ гэрт оруулдаг. Тэгэхдээ гэрийнх нь босгон дээгүүр эсгий тавиад оруулж, ивээл жилтэй хүн үсий нь хагалж самнана.

Дараа нь бурхан шүтээнд мөргүүлэн, галд нь гурван цуцал нэмүүлнэ. Ингээд хүүгийн талынхан сууцгааж тэр өдрөө багахан найр хийнэ. Бэр босгож авчирснаас хойш 2-3 хоноод нэг хоёр хүн дагуулан охины эцгийнд хадаг, цай, лонх архи, идээ шүүс зэрэг бэлэг ганзагалан очдог. Охин нь ийнхүү төрхөмдөө эргэж ирэхэд эцэг эх нь их гал түлдэг. Үүний учир нь бэлгэдлийн болон Эхийн эрхт ёсноос үлдсэн учир шалтгаан ихтэй. Энэ үед хоёр талынхан бие биенийхээ овог, яс угсааг асууцгаадаг. Хамниганы, зарим овогт охины эцгийн гэрийн бурханд дахин зул барьдаг ёс ч бас буй. Бэр төрхөмдөө ирэхэд 1-2 хоног найрлах ба үүнийг “Их наадам” гэж нэрлэнэ. Төрхөмд нь айлчлан ирсэн хүүгийн талынхан эхлээд бэрийн ахан дүүст нэг бүрчлэн бэлэг барина. Хамгийн эхлээд бурханд төөлэй тавиад, охины эцэг буюу худгуйн талын ахлаачид ууц тавина. Найранд насны эрэмбээр зоог шүүснээс мөч мах тараана. Улмаар сөнчид сөн түшиж, хоёр талынхан холилдон сууцгааж найрлана. Найр өндөрлөөд гийчид буцахад, охины эцэг эх охиндоо төөлэй хонь, гудас, ширдэг, авдар, үхэг, гал тогооны хэрэгсэл зэргийг пар тэргэнд ачиж явуулна. Хүргэнд “өмсгөл” (голдуу тэрлэг бүс) өмсүүлнэ. Охиноо, төрхөмчлөөд буцахад эх нь: Эртэч байж нар цухуйхаас өнө босч бай. Эх эцгээ сайн асарч бай, тэжээсэн нохойгоо бүү өлсгөөрэй гэхчлэн захиас үгээ хэлдэг. Бэрийг буцахад нь үхрийн нойтон баасаар шидэж хөөдөг.

Хуримын хоёр дахь хэлбэр нь, хүүгийн талынхан бэр болгох охиноо эртнээс сонгоод хэсэг хугацааны дараа “худан түрүү” гэх хоёрыг охины эцгийнх өөд илгээнэ. Худан түрүүний хоёр зул, хадаг барьж очоод өрхийн тэргүүнд за бид “зулаа асааж бурханд хадгаа тавих уу даа” гээд бэлдсэн зулаа барина. Хэрэв охиноо өгнө гэж бодож байгаа бол зулы нь асааж өгнө. Харин охиноо өгөх дургүй бол зулыг асаахгүй. Бүх юм ингэж зулнаас эхлэх тул хадаг зулаа дагаж бурханд тавих тавихгүйг шийднэ. Ийнхүү худын түрүү нар зулаа асааж хадгаа бурханд нь тавиад дараа нь сэржим өргөнө. Үүний дараа тэднийг дайлах зуур хэдийд хоёр хүүхдээ айл орон болгох, хэн нь юу төхөөрөх талаар хэлэлцэж тохироод явахад, охины эх эцэг бэлэг сэлт, цагаан идээ оролцуулан өгдөг. Дараа нь товлосон хугацаандаа бэрээ буулгах бүх ёс заншил нь буриадын хуримлах ёс дэгтэй туйлын адил тул энд үл нуршив.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбайд MONGOLZ багийн тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ
Өнөөдөр хийгдэх цахилгаан, шугам сүлжээний засварын ХУВААРЬ
ТАНИЛЦ | Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгж
Галшарын магтаал | Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?