HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 22

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж  байна. 

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа. 

“Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т  газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.

Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж байна. 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар 8 блок, нэгдсэн 2 гражын 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригджээ. 

Хот байгуулалт, барилга, орон суужуулалтын сайд Ж.Батсуурийн хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийв
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлнэ
Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-ий ХӨТӨЛБӨР
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол орон даяар зохион байгуулагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?