HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Тува хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 17

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Тувачууд хүү, охиныхоо жил мэнгийг тааруулж хань сонгодог.

Хуримын зан үйл. Тувагийн ураглах хуримлах ёс нь ихэнх ёс дэгээрээ халх ба, монгол туургатны бусад ястны зан үйлтэй нийтлэг тал ихтэй байдаг. Тувачууд хүү, охиныхоо жил мэнгийг тааруулж хань сонгодог. Бэрийг тэгш насанд нь гуйж, сондгой насанд нь хүнтэй суулгадаг ёс зонхилж байв.

Хүүгийн тал ах дүүсээрээ цуглан бэрээ сонгож, хэлэлцэн тогтдог. Бэр болох охин төлөв даруу, ааш тахимдуу, ажилсаг байхаас гадна удам сайтай айлын үр байхыг эрхэмлэдэг. Ингэж төрөл саднаараа хэлэлцэж бэрээ сонгосны дараа сарын, сайн өдрийн өлзийтэй өдөр хүүгийн эцгийн хамаатан авга ах нь ахалж 2-3 нас намбатай хүнийг дагуулан очиж бэр гуйдаг. Бэр гуйх үед билэггүй муу үг дурсдаггүй, ихэвчлэн ардын дунд тогтсон уран үг хэллэгээр хэлэлцэж, идээ цагааны дээжээ худууддаа өргөнө.

Охины тал хичнээн дуртай байсан ч “Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж зөвшөөрвөл доромжлогдох” хэмээн үздэг тул, нилээд гуйлгаж байгж зөвшөөрнө. Бэрийн эцэг эхийг зөвшөөрсний дараа хүүгийн тал баяр хөөр болж, авчирсан идээ цагаагаа дэлгэж, охины ойрын төрөл садан, айл саахалт нутаглаж байгаа хүмүүсийг цуглуулж бяцхан найр хийдэг.

Хоёр тал харилцан тохиролцсоны дараа, хүүгийн тал нь шинэ гэр төхөөрөх, хуримын сар өдрийг товлоод охины ойрын бүх хамаатан саданд бэлэг барина. Монголын тува ястны ураr барилдах, үр хүүхдээ гэрлүүлэх, шинэ гэр бэлдэх заншлын нэгэн онцлог нь хүүгийн тал бүх эд хөрөнгийг дангаараа гаргадаг. Хүүгийн тал гэрийн өрх, дээвэр туурга оёх хүмүүсийг урьж залж авчрахаас гадна, ойр нутаглаж буй айлынхан өөрсдөө хуруу нэмэхээр ирж хамжилцдаг. Айлынхан тэмээний ноосоор эрчлэн хийсэн жүн хэмээх утсаа авчран эсгий дээвэр туурга оёлцоно. Ирсэн хүмүүсээс хүүгийн нагац талын хүн гэр төхөөрөхөд тэргүүлэн, эмэгтэйчүүд дээвэр туурга зээглэн, хөвөөлөх, орны давхарга дэвсгэр оёх, бүх бүрээсний оосрыг хадах ажлыг хамжин хийж, эрэгтэйчүүд нь бүрээсийг бүрж бүслүүрийг татаж, өрх тавих зэргийг хийдэг. Ойролцоо буусан айлууд гэр төхөөрч буй хүмүүст цай идээнийхээ дээжийг авчран хооллож ундалдаг заншилтай. Гэр барьсны дараа эхнэр хүүхнүүд гэрийн доторхи тавилгыг янзалж засна. Ингээд хүүгийн эцэг гэрт анхлан орж хүү бэр хоёрын орны дээдэх унинд шар эрээн иштэй ташуур хавчуулна. Энэ нь шинэ гэрээс элдэв ад зэтгэрийн хорлолыг хөөн зайлуулах дом юм.

Бэр буулгах өдрийн өглөө хүүгийн талын авга, тохитой томоотой 2-3 хүн охины эцгийнд очиж бэрээ авахаар ирсэнээ мэдэгдэнэ. Бэрийг голдуу ээж нь буюу эгч нь хүргэж өгдөг. Бэр авахаар ирэгчдийг гэрт дөхөж ирэхэд нэг нь мэдээ хүргэхээр довтолгон одно. Бэр очмогц хүүгийн хоёр бэргэн хүн тусгай бэлдсэн цагаан эсгий дэвсэж, бэрээ сугадан буулгаад нэг нь түрүүлэн явж, нөгөө нь бэрийг сугадан хадам эцгийнх нь их гэрт оруулж мөргүүлэх ёс үйлдэнэ. Бэр цагаан эсгий дээр сууж, эхлээд хадмынхаа галд мөргөнө. Энэ үед бэргэд гал хөгжөөж өөх тос өргөнө. Бэр мөргөсний дараа хадам аав ээж нь бэртэйгээ “Хол алчыр” буюу бэр дархлах ёс үйлддэг. Бэр, хадам аав ээждээ гурвантаа мөргөнө. Аав ээж нь хүү бэр хоёртоо өнөр өтгөн айл болж, энх төрийнхөө сүлдэнд залбиран өнө удаан жил аз жаргалаар дүүрэн аж төрөхийн ерөөл хайрладаг. Хадмууд бэрдээ дээлийн өнгө, алт мөнгөн үнэт эдлэл бариад аав ээж нь ерөөл хэлнэ. Жишээ нь:

Чулуун тулга чинь бөх болтугай

Асгасан үнс чинь овоо болтугай

Дөрвөн зүгээс наран саран гийж

Найман зовхисоос хишиг буян дэлгэрч

Утаагүй улаан гал нь цогшиж

Уургүй улаан цай нь мэлтийж

Өөдөө өнгөрснийг өгсүүлэн хүндэлж

Уруугаа өнгөрснийг угтуулан хүндэлж

Таваг дүүрэн идээтэй

Хөхүүр дүүрэн ундаатай

Өнөр өтгөн айл болоорой (38, 73)

гэж ерөөгөөд бэрдээ бүлээн зүстэй нас шүд залуу, халуун хошуут мал зүсэлж өгнө. Энэ зан үйлийн дараа нэг бэргэн нь түрүүлж, нөгөө бэргэн нь бэрийг сугадан хадам эцгийнхээс нь гарч шинэ гэрт нь оруулна. Шинэ гэрийн галыг асаахдаа эцгийнх нь гэрийн тулганаас цог нурам авчирч бадраадаг ёстой.

Бэр гэртээ орж ирснээр найр эхэлнэ. Хүүгийн эцэг хүүхдүүддээ ерөөл өргөсний дараа “Шинэ гэрийг мялаах дуу” эхэлж зочид гийчид бүгдээр түрж дуулна:

Мөрлөж босгосон гэрийнхээ

Мөнгөн бүслүүрийг нь татъя

Сөдхөн нэрсэн сархадаа

Мөнгөн хундагаар зооглоё

Ашид босгосон гэрийнхээ

Алтан бүслүүрийг татъя

Амталж нэрсэн архиа

Алтан хундаганд сөгнөе!

Хуримын үед хүүгийн талын дөрвөн хүн бэрийн талын дөрвөн хүнд ая барьж, хадаг дээр хундагатай сархад өргөдөг. Найр өндөрлөхөд бэрийн талаас ирсэн бүх зочинд дээлийн өнгө тэргүүтнээр бэлэг барьдаг заншилтай ажээ.

Хүргэний тал бэрийн ээжид нас шүд залуу гүү бэлэглэж худуудаа гүн хүндэтгэлтэй үдсэнээр тува хурим өндөрлөдөг байна

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн азийн хөгжлийн банкны монгол улс дахь захирлыг хүлээн авч уулзав
ДЭЛХИЙД | АНУ цаашид ТикТок-ийг хориглох уу
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн
Женнигийн өмссөн L Seoul брэндийн мини юбка 15 минутын дотор зарагджээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?