HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 10 сарын 15

“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд  хүргүүлэн авах боломжтой болж байна.

Taobao юугаараа онцлог вэ гэж үү?

Taobao бол дэлхийн сая сая хүний худалдааны хэв маягийг өөрчилсөн, асар том нөлөө бүхий платформ билээ. Уг платформ нь хямд үнэ, өргөн сонголт, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлсэн хайлтын систем, хэрэглэхэд хялбар орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт ажиллаж байгаа энэ платформ хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний хязгааргүй сонголтыг түгээсээр байна. Тэд өдрөөс өдөрт зах зээлээ тэлсээр, сүүлийн жилүүдэд л гэхэд Төв Азийн орнууд, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират улсад хүч түрэн орсон нь олон улсад байр сууриа улам бэхжүүлж буйн илрэл юм.

Агуулга
  • Taobao юугаараа онцлог вэ гэж үү?
  • Зөвхөн Монголчуудад зориулсан онцгой боломжууд

“Taobao Монгол Улсад албан ёсоор нэвтэрч буйд бид үнэхээр баяртай байна. Бидний гол зорилго бол хэрэглэгч бүрд цахим худалдааг илүү ойр, хүртээмжтэй болгож, тухайн орны онцлогт тохирсон тусгайлсан үйлчилгээ, санал болгох явдал. Монголын хэрэглэгчид одоо илүү амар хялбар, өргөн сонголттой, найдвартай үйлчилгээг мэдрэх боломжтой боллоо.” хэмээн Taobao-гийн Ази дахь цахим худалдаа хариуцсан захирал Каролайн Рен хэлжээ.

Зөвхөн Монголчуудад зориулсан онцгой боломжууд

“Taobao Монголд угаасаа л байсан шүү дээ. Албан ёсоор нэвтрэхийн ялгаа нь юу юм бол” гэж гайхаж байгаа хэрэглэгч байвал маш амархнаар тайлбарлая. Хамгийн том ялгаа бол таны захиалсан бараа хилийн цаана бууж, хэн нэгнээр дамжин ирэх биш дэлгүүрээс шууд таны гар дээр ирэх боломжтой болж буй явдал юм. Тодруулбал, өмнө нь хэрэглэгчид taobao-гоос бараа захиалахад Эрээнд хүлээн авах хаяг оруулах, эсвэл туслан зуучлагчаар дамжуулан захиалж, бараагаа ирмэгц нь каргоноос очиж авдаг байсан бол одоо бараагаа Монголд хүлээн авах хаягаа шууд оруулаад л чирэгдэл, төвөггүй авах боломж бүрдлээ гэсэн үг. 

Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэхдээ зөвхөн бидэнд зориулсан хэд хэдэн чухал шинэчлэл, урамшууллыг санал болгож байна. Тодруулбал, 

  • Төлбөрийн хялбар шийдэл: Монголын хэрэглэгчид олон улсын VISA болон MasterCard, Apple Pay, Google Pay, and WeChat Pay ашиглан төлбөр төлөх боломжтой. Ингэснээр, гүйлгээг илүү аюулгүй, шуурхай, найдвартай хийнэ гэсэн үг юм.
  • Валют хөрвүүлэх шаардлагагүй боллоо: Өмнө нь бараа бүтээгдэхүүний үнийг бодохдоо юаниас төгрөг рүү хөрвүүлж тооцдог байсан бол одоо ингэх шаардлагагүй боллоо. Учир нь, Taobao монгол хэрэглэгчдэд зориулж, бүх бүтээгдэхүүний үнэ төгрөгөөр (MNT) харагддаг болгожээ.
  • Шинэ хэрэглэгчийн урамшуулал: Taobao-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр эхний худалдан авалтдаа урамшууллын купон авах боломжтой. Тухайлбал, 15,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан аваад 10,000₮-ийн хөнгөлөлт эдлэх юм.
  • Үнэгүй хүргэлт: Та 49,999₮-өөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Хувцас, компьютер, гар утас, гэр ахуйн бараа, ахуйн хэрэгсэл гээд өөрт хэрэгтэй бараагаа өргөн сонголтоор худалдан аваарай.
  • Шуурхай хүргэлт: Таобао нь Монгол Шуудан, Hicargo зэрэг хэд хэдэн найдвартай хүргэлтийн газартай хамтран ажилласнаар хэрэглэгч захиалсан бараагаа ердөө 7–10 хоногт л авах боломжтой боллоо.
  • Бараа буцаах боломж: Хүргэлтээр ирсэн бараагаа үзтэл сэтгэлд нийцэхгүй бол яах вэ гэж үү? Тэгвэл, энэ тохиолдолд авах арга хэмжээ бий тул бүү санаа зов. Энэ бол бараагаа Монголдоо буцаах боломж. Ингэснээр, платформ ашиглах итгэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэх механизм улам бэхжинэ гэсэн үг юм. 
  • Эх хэлээрээ бараагаа хайх, захиалах боломж тун удахгүй…

Одоогоор Taobao платформ нь Англи, Орос, Хятад хэлээр ажиллаж байна. Удахгүй хиймэл оюун ухааны технологи ашиглан тус платформд монгол хэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь монгол хэрэглэгчдэд улам ойртох томоохон алхам болжээ.

  • “Хуваалц, Хож” хөтөлбөр: Тaobao хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд “Хуваалц, Хож” урамшууллын хөтөлбөрөө эхлүүлжээ. Хэрэв та найзынхаа урилгаар Taobao-д нэгдвэл 45 юанийн хөнгөлөлт эдлэхээс гадна, урьсан найз тань ч мөн 45 юанийн урамшуулал авах боломжтой гэнэ. 
  • Жилийн хамгийн том хямдрал тун удахгүй:  Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг угтан Таобао платформд хамгийн том хямдралын хур бууж, худалдааны баяр болдог. Энэ жилийн “11.11 Олон улсын худалдааны фестивал” аравдугаар сарын 20-ны 20:00 цагаас эхлэх тул хэрэглэгч та энэ өдрийг календартаа тэмдэглэж байгаад, авахыг хүссэн бүх бараагаа амжиж сагслаарай.   

Ийнхүү, Taobao манай улсад албан ёсоор нэвтэрснээр, бид дэлхийн хэмжээний худалдааны зах зээлээс хямд үнэ, өргөн сонголт, олон төрлийн хөнгөлөлт урамшууллаар хүссэн бараагаа хүссэн газартаа түргэн, шуурхай авах боломжтой боллоо. Түүнчлэн, монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр буйг Таобао ч анзаарч, үйлчилгээний чанар, найдвартай байдлаа илүү сайжруулан төгөлдөржүүлсээр байгааг дуулгахад таатай байна.

Налайх дүүрэгт эрчим хүч, дулаан, авто замын ажлуудаас гадна хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
ГССҮТ: УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ТӨВ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРНА
Дэвид Бекхимд хаан III Чарльз Виндзор “Хүлэг баатар” цол хүртээжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?