HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хаалганы бариул нянгийн үүр уурхай болж байна

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 14

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Эргэн тойронд нян бужигнаж байдаг

Өндөр технологийн генетик программчилалтай багажаар Колорадо мужийн 12 нийтийн хүлээлгийн танхимын хаалга, шал, бариул, савангийн сав, жорлонгийн орчноос 19 бүлэг нян илрүүлсэн байна. Ихэнх нян хүний гар хүрсэн гадаргууд тархсан байв. Жорлонгийн гадаргуугаас ялгадастай холбоотой нян илэрчээ.

Биеийн гадаргууд зонхилж байдаг Staphylococcus aureus мэтийн нян усны крант, бусад гар хүрдэг биетүүд дээрээс олджээ. Хөрс шороонд их байдаг нян шалны гадаргууд байлаа. Үтрээнд байдаг Lactobacillus нян эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд ихээр илэрчээ. Колорадогийн их сургуулийн Pһ доктор Гилберто Флорес “Та гараа савандаж сайтар удаан угаавал эдгээр нянгаас айлтгүй” гэж байна.

Үүн дээр нэмж хэлэхгүй бол болохгүй нөхцөл байдал олон байдаг. Олон хүн цугларсан, орж гардаг цэцэрлэг, сургуулийн анги танхим, банк, дэлгүүр, номын сан, вокзалын заалууд, нийтийн тээврийн хэрэгслийн дотор, ялангуяа ханиад томуу ихэсдэг хүйтний улиралд нян буцалж байдаг билээ. Түм түжигнэж бум бужигнасан олон хөлийн газарт та амандаа масктай явахгүй бол томуу хэмээх айхтар халдварт өвчний нянг тээгээд харих нь гарцаагүй. Өвдөх эсэх нь таны биеийн дархлааны сайн муугаас хамаарна. Өөрөө өвдөхгүй, биеийн эсэргүүцэл сайтай байсан ч гэр орныхоо бие сультай хүмүүст өвчний нян аваачиж халдаах нь гарцаагүй. Гудамжинд бужигнах шороо тоосонд сүрьеэгийн савханцар, баас шээсний нянгууд ч хэдэн сая, тэрбумаар бужигнаж байна.

Танд маск хэрэгтэй. Гарт бээлий хэрэгтэй. Гадаа гудманд юм идэх уух хэрэггүй. Гудамжинд юм идвэл нэг л өдөр та хүндээр өвдөх нь гарцаагүй. Юм идэж уухын өмнө гараа 2-3 удаа савандаж сайтар угаахаа мартуузай!

Хаалганы бариул нянгийн үүр уурхай болж байна

Танайд стафилококкийн халдварт тэсвэртэй эм хэрэглэдэг хүн байвал хаалганы бариул, гэрлийн унтраалга зэрэг гэмгүй зүйлээс болгоомжлох хэрэгтэй байна. Тэдгээр гэмгүй зүйлсэд нян хуримтлагдаж тархах аюултай ажээ. Метициллинд тэсвэртэй стафилококк бактер (МТСБ) гэр доторхи хүмүүст тархахдаа гаргуун бөгөөд бусад бактераас 5 дахин их тархдаг байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд, нохой гэрт байвал өвчин бусдад халдварлах нь 2 дахин ихэснэ.

Эмнэлгээс халдвар авуузай

Эмнэлгийн түргэн тусламжийн тасагт очсон настай хүмүүс амьсгалын зам болон ходоод гэдэсний замын өвчний халдвар авах нь бусад насны хүмүүсээс 3 дахин өндөр байдгийг шинэ судалгаа тогтоожээ.

Иймд эмнэлгээс халдвар авахаас болгоомжлох хэрэгтэй.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

БАРУУН БҮСИЙН ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛС ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (COP17)-ЫГ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА
Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо
Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай байгуулжээ
ТАНИЛЦ | Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?