HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны долоон алдаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 13

Бид арьсаа хангалттай сайн арчилж байгаа ч мэр сэр батга гарах тохиолдол байдаг. Батга гарахад хачирхалтай зүйлс нөлөөлөх магадлалтай гэнэ. Жишээлбэл: хэрвээ та нүүрээ шүдээ угаахын өмнө угаадаг бол батга гарах нөхцөл болдог гэнэ.  Ингээд батга гарахад нөлөөлөх арьс арчилгааны 7 алдаатай танилцацгаая.

Агуулга
  • Будаг арилгагч салфетка ашиглах
  • Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх
  • Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх
  • Нүдний шилээ цэвэрлэхгүй байх
  • Тогтмол угаах
  • Шүршүүрт нүүрээ угаах
  • Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх

Будаг арилгагч салфетка ашиглах

Будаг арилгах салфетка батга гарахад нөлөөлдөггүй ч нүүрний бохирдлыг дутуу цэвэрлэх магадлалтай учир батга гардаг байна. Ихэнх салфетканд спирт, үнэртүүлэгч бодис агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулдаг. Эмзэг арьстай хүмүүсийн хувьд будгаа арилгахын тулд хэт их үрэх нь арьсыг үрэвсүүлж, улайлт үүсгэдэг аж. Ингэснээр арьсны нүх сүв битүүрч батга гардаг.

Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх

Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь чухал хэдий ч нарны хамгаалалттай тосоо зөв сонгох хэрэгтэй. Зарим төрлийн органик нарны тос нь тосон суурьтай байдаг учир батга гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Үүнээс гадна арьсны нүх сүвийг битүүрэхэд нөлөөлөх комедоген бодис агуулсан нарны хамгаалалттай тосноос татгалзаарай. Арьсаа хамгаалах хамгийн зөв арга бол нарны хамгаалалттай тосыг, чийгшүүлэгч тостой хослуулж түрхэх явдал юм.

Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх

Зарим төрлийн үс шулуун болгох бүтээгдэхүүн нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Шампунь, ангижруулагч, гель, лак зэрэг нь батга гарах эх үүсвэрийг тавьдаг гэнэ. Үс арчилгааны бодис нүүрэнд тогтсоноор арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэнэ.

Нүдний шилээ цэвэрлэхгүй байх

Хэрвээ нүдний шилний ойролцоо тогтмол батга гардаг бол та нүдний шилээ цэвэрлэдэггүй байх магадлалтай. Улмаар зовхи орчмын арьсанд бохирдол хуримтлагдаж батга гарахад нөлөөлдөг тул батга гардаг хэсгийг өдөр бүр тусгайлан цэвэрлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Мөн нүдний шил хэт жижигдсэн байх магадлалтай. Энэ тохиолдолд үхэжсэн арьс, нүх сүвийг битүүлж батга гарахад нөлөөлдөг юм. Нүүрэндээ тохирсон хэлбэртэй шилийг сонгож, шилээ тогтмол цэвэрлэх нь батганы асуудлаас ангижрахад тустай.

Тогтмол угаах

Арьсаа тогтмол арчилж цэвэрлэх нь батганаас салахад туслах бөгөөд нүхжилтээс сэргийлдэг. Гэвч байнга угаах нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Арьс судлаачдын үзэж байгаагаар нүүрээ хэт олон буюу ойрхон угаах нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, хуурайшуулснаар тосны булчирхайг идэвхтэй ажиллуулж батга гарахад нөлөөлдөг гэнэ.

Шүршүүрт нүүрээ угаах

Шүршүүрт орж байх үедээ бид хэт халуун усанд ордог учир энэ усаар нүүрээ угаах нь арьсны хамгаалалтын үүргийг үгүй хийдэг байна. Үүнээс гадна халуун ус нь арьсыг хуурайшуулж эмзэг болгодог.

Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх

Хэрвээ бэлтгэл хийсний дараа та тогтмол шүршүүрт орохоос зайлсхийдэг бол энэ нь батга гарах эх үүсвэр болдог. Хөлс ялгарахад гаднын бактери арьсны нүхийг бөглөж цаашлаад нүхжилт үүсэхэд хүргэдэг. Тиймээс бэлтгэл хийсний дараа даруй шүршүүрт орох хэрэгтэй хэмээн гоо сайханчид зөвлөж байна.

Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирчээ
Эрүүл мэндийн салбарын 300 гаруй алба хаагч гурван төрлийн мод тарилаа
11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна
ТАНИЛЦ | Сурагчдын зуны амралтын ХУВААРЬ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?