HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний ачаа тээврийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 06 сарын 26

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, гурван сарын дараа буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. 

1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойш 70 жилийн дараа биеллээ олж буй энэ бүтээн байгуулалтын ажлыг (Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох) дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation “ (CRCC)-ийн охин компани болох БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК гүйцэтгэхээр болоод байна. 

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор  (2025.06.24) эхлүүлж“Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлж байна.

Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК  энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой  ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна

Төмөр замаар хийгдэх “түүхэн гэрээ” байгуулагдсан үйл явдлын дараалал

2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 

  • Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.

2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр

  • Монгол Улсын Их Хурал хэлэлцэж, соёрхон баталсан. 

2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр

  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Артур, Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар албаны хүмүүсийн хамт “Чайна энержи” группийн удирдлагатай Бээжин хотноо уулзав. Уг уулзалтын үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-аас худалдан авах “Чайна энержи” группийн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нөхцөлийн талаар хэлэлцсэн.

2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр

  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна энержи” группийн Шэн Жиэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Чайна энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсийг төмөр замаар тээвэрлэх гэрээний нөхцөлийн талаархэлэлцлээ.

2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр

  • Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг (16 жил) “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК нар байгуулсан. Уг гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав.

2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр

  • “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж,“Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөллөө.
Олимпийн бамбарын буухиаг таслах гэсэн 32 үйлдлийг зогсоолоо
Толгойтын спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ААС ЮУ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ
Сонсголын гуурс хийлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Азийн 18 орны залуу парламентын гишүүд Улаанбаатар тунхаглал баталлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?