HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЗӨВЛӨМЖ | Майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргүүртэй газраас аваарай

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 26

Шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Ж.Байгалмаа дараах зөвлөмжийг өглөө. 

Монгол Улсад 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нийт 3,317 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1,211 тохиолдлоор их байгаа аж.

Мөн энэ онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний найман дэгдэлт бүртгэгдэж, нийтдээ 683 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэн 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн байна. 

Эдгээр дэгдэлтийн: 

  • 37.5 хувь нь хүүхдийн байгууллагад
  • 25 хувь нь цэргийн ангид
  • 37.5 хувь нь нийтийн хоолны үйлчилгээ, зөөврийн хоолтой холбоотой байжээ. 

Иймд эрүүл мэндийн байгууллагаас шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан иргэд болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжид дараах ЗӨВЛӨГӨӨГ өглөө. 

  • Түүхий эд бүтээгдэхүүнийг зөвхөн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, супермаркетаас худалдан аваарай. 
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч хөргүүртэй газраас авах хэрэгтэй. 
  • Хүнсний бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хөргөгчид хадгалах ёстой. Мах махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгална. 
  • Болсон болон түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах ёстой. 
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийнхээ өмнө гараа заавал угаагаарай. 
  • Түүхий хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглээрэй. 
  • Ундны усаа 24 цагийн дотор заавал буцалгаж хэрэглэж дуусгах.

Гэдэсний халдвараар өвчилсөн хүнийг гэртээ тусгаарлаад харьяа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж эмчлүүлэх ёстой. Хэрвээ гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийхэд анхаарах ёстой гэв. 

Төрийн өмчийн ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангийн англи хэлний багшийн чадавхжуулах сургалт эхэллээ
Баянхошуу, Шархад дэд төвд нийт 220 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө
ҮСХ: Он гарсаар 27 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэв
Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 51 мянга 309 зөрчил бүртгэгдсэн байна
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?