HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Намрын улиралд эмээгийн эрхэмлэдэг хоол хүнсний жор

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 09 сарын 29

Монголын сайхан оронд намрын дунд сар алтранхан үргэлжилж байна. Намар гэгч юутай сайхан, юутай баялаг улирал вэ…

Олон зууныг өртөөлөн нүүдэллэн ирсэн түүх, соёлын өргөн хийгээд арвин манай улс үндэстний хувьд дахин нэг дэлгэр намартайгаа золгосон байна. Ийм сайхан намраар нүүдэллэх ёсон, найр наадмын ёсон, идээ ундааны ёсон гэх мэт эртнээс уламжлалтай амьдралын дэг жаягууд арвин түүхээ үргэлжлүүлсээр буй. Энэ бүхний өвлөн уламжлагчийн нэгэн хэлхээ нь та бас би юм.

Учир юув гэвээс бага балчрууд, залуу хүмүүсийг уламжлалаасаа холдсон гэж зэмлэх нь олон болсон. Гэвч хэн бүхэн тухайн өв уламжлалыг мэдэх нэгнээс өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэн авч буй юу гэвэл үгүй. Тиймээс өчүүхэн бичээч би эмээгээсээ сонсож, харж сурсан намар цагийн идээ ундааны ёсыг энэ талбарт сийрүүлье.

Намар цагт нарны элч өвгөрч, сэрүүн чанар ихэсдэг учир мөн бусад улирлын адил онцгой идээ ундааны ёсонтой. Идээ ундааны ёсон бол бидний биеийн хүч, тамир тэнхээг тэтгэж ужиг аюулт өвчнөөс холдуулах чухал шинжлэх ухааны үндэслэлийг барьсан уламжлал юм. Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын онцлог, мал ахуйтай холбогдсон бусад ёс заншлуудтай нягт нарийн холбоотой байдаг. Монголчууд өвөл махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол цагаан идээ голлон хэрэглэдэг.

Монгол хүний биед монгол идээ ундаа ан цавгүй таардаг. Учир нь Монгол орны байгаль цаг уурын онцлог бидний амьдралын хэв маяг нь амандаа юу хийх, биедээ яаж шингээхийг тов тод хэлнэ гэж эмээгийн үг эхэлнэ. Нам дор газар амьдардаг бол бөөр нуруу өвдөх гээд байдаг тал бий. Энэ нь намрын улиралд бүр ч хянуур хандах зүйл гэнэ. Тиймээс бөөр тэтгэх хүнс хэрэглэхээс гадна түүнийг дэмжих эм танг бэлдэж уух нь зохилтой аж. Миний санахад өглөөдөө мөнгөн хяруу гялтганасан намрын ийм үед эмээ хониноос ирэхдээ уулын сугаас түүсэн тэхийн шээг жимс гэж гаргаж өгдөг сөн. Намрын тэргүүн сар гараад л тэхийн шээгийн болц дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд уруулдаа хүргэмгүй гэмээр амттай болчихдог. Тийм амттай жимс бөөрөнд тустайгаас гадна, зүрхэнд ч тустай аж.

Өглөөний цайг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа гэж сонсож байсан уу? Тэгвэл энэ бол өглөөний өлөнгөө зөв дарж, өдрийн туршид тэтгэх эрч хүчээ эрүүл зөв идээ ундаанаас хүртэх ёстойг сануулсан эртний үг юм. Хэзээний л эмээ хамгийн түрүүнд босчихсон шар будаатай хийцтэй чаначихсан арвайн гурил багсарч суудаг сан. Тос идсэн хүний дотор тог гэдэг юм. Арвайн гурилыг шар тостой хольж зуурвал өл дарагдаж өлсөнө гэж байхгүй гэнэ. Арвайн гурил нь ядаргаа тайлахаас гадна амин дэм, уураг, нүүрс ус болон ислэг их агуулдаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг сайн талтай. Харин шар тосонд А, Е витамин их агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин А-ийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж, тэнхээ сайжруулахаас гадна арьсыг нөхөн төлжүүлдэг ид шидийн тос.

Хоол болтол шийр зугаа гэж… Намрын уртад исгэлэн тараг их уудаг байж билээ. Чихэр хутгая гэвээс эмээ “Хур бороо татарч, нар цаашилж, сэрүүн үүссэнээс хүний биеийн дотоод дулаан сэргэж, бодисын солилцоо түргэсдэг юм. Гашуун, шүүслэг идээ ундаагаар хоолло” гэнэ. Исгэлэн таргаас гадна намрын айраг биед эм гэдэг. Бүр өдөр судар харж саам уудаг нь ч учиртай ажээ.

Эмээ бүхнийг мэддэг. Бүр уншсан сонссон, үзсэн харснаараа гайхшируулна. Намар юу идэх зохилтойг байтугай тухайн идээ ундаа, хоол хүнс монголчуудын түүхэнд хаанаас эхлэлтэйг ч ярьдаг. Эмээ: “Ногоо, цагаа гэхээр л хятадуудын тариалдаг хүнс гэх юм. Үгүй шүү дээ, манай улс чинь үржил шимийн эх орон. Аль эртнээсээ энэ ногоон ногоонуудыг төрөл төрлөөр нь тарьж, идээ ундаандаа хэрэглэж ирсэн юм. Та нар уншиж байгаагүй юу, аль 13-р зуунд Италийн жуулчин Марко Поло бидний тариа ногоо тариалдгийг үзээд тэмдэглэн үлдээж байсан түүх бий” гэж шогширно. “Өнөө орой баялаг шөл хийж иднэ шүү, хүүхдүүдээ ахиухан ногоо арилгаарай” гэнэ. Арилгахдаа хальсыг нь өм өм авахгүй, шороо багатай бол угаагаад, үгүй бол хусаж хэрэглэнэ. Энэ бол эмээгийн хийдэг шимтэй гарын хоолнуудын нэг.

Намрын улиралд хүний бие махбод өөрийгөө цэвэрлэх үйл явц өрнөх бөгөөд энэ үед тохирох хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Цагаан идээнээс үнээ, ямааны сүү, шинэхэн тос, хайлмаг, хатаасан өрөм, айраг, тараг хэрэглээрэй. Мөн махны хувьд ямаа, үхрийн мах болон ангийн мах тамир нөөнө гэнэ. Жимс жимсгэний хувьд уулын зэрлэг жимс биед ашигтай ба өвлийн улиралд хатааж, шүүс болгон хэрэглэнэ. Тарвас шүүслэг жимс тул энэ улиралд түлхүү хэрэглэх нь зөв аж. Хүнсний ногооноос дэмий гэх ногоо бараг үгүй. Гэвч төмс, лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа илүү ашигтай. Гурил будааны төрлөөс арвайн гурил, буудайн гурил сайн ба шар, ногоон буурцгийг түлхүү хэрэглээрэй.

Алтны дэргэдэх гууль шарална гэдэг шиг эмээгээс сонсож өөртөө унагасан алт шиг хэдэн идээ ундааны сургуулиудыг бичлээ. Намрын сарууд шувтарч өвлийн сар гарахад эмээ бид хоёр шинэхэн цасан дээрээс туулайн шээс хамна. Туулай ургамлын үндсээр хооллодог тул гаргасан ус нь өвөл ханиад шуухнааг намжааж уушиг цэвэрлэдэг шидтэй.

Миний монгол ахуй, монгол ухааныг жаал жуулхан гадарладаг нь эмээгийн тус. Эмээгээс сурсан эрдэм, сонссон жоруудаасаа дахин хуваалцна аа.

“УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр, маргааш зохион байгуулна
Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Нярайн өвчлөл, эндэгдэл, дутуу төрөлтийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд 2025 оны зургаадугаар сарыг “эх, нярайн эрүүл мэндийн сар” болгон зарласан.
 “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын эрдэм шинжилгээний VIII хурал Сөүл хотноо боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?