HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧУлс төр

GenZ АЖИГЛАГЧ | МАН-ын 300 гаруй гишүүн урд шөнө цурам хийлгүй хуралдаж даргаа сонголоо

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 09 сарын 28

МАН даргагүй 100 хонолоо гэх үү, намын дарга нь Ерөнхий сайд байхаа больсон 100 хоног өнгөрлөө гэх үү. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огцорсны дараа Г.Зандаршатар Ерөнхий сайд болов. Гэвч энэ нь намаа сонгуульд ялуулсан намын дарга Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь намын дарга байна гэх зарчимыг зөрчсөн юмуу даа. Ямартай ч эрх баригч нам бага хурлаа зарлаж намын даргаа сонгоно гэсэн хүлээлттэй, улсын ажил цалгардсан, хэвлэл мэдээллээр дамжуулан онц ноцтой мэдэгдлүүд хийсэн, энэ улсад чинь хууль үйлчилдэггүй юм бишүү гэж олон нийтийг эргэлзэхэд хүргэсэн намрын улс төр улам бүр буцалж буй. 

Харин өчигдөр / 2025.09.27-нд Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хуралд 428 төлөөлөгч оролцох ёстойгоос 80 гаруй хувийн ирцтэйгээр эхэлжээ. Намын даргад өрсөлдөх Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар мөрийн хөтөлбөрөө танилцуулан, бага хурлын гишүүд үг хэлэх, завсарлага авах зэргээр шөнөжин үргэлжлэв. 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу өнөө өглөө МАН-ын VIII Бага хуралдаанд 321 гишүүн оролцож, Д.Амарбаясгалан 275 хүний санал буюу нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогджээ. Эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 58, Г.Занданшатар 42 хувийн санал авч, хэн нь ч намын дарга болох болзол хангаагүй.

Нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсоны дагуу хоёр дахь шатны санал хураалт зөвхөн Д.Амарбаясгалан дээр явагдаж, 2025.09.28-ний өглөөний 07.40 цагт дуусчээ. Ингэснээр МАН-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдож, маргаашаас Бага хурлаас томилогдсон 15 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс дээд шүүх рүү намын даргаар бүртгэх хүсэлтийг илгээнэ. Харин Дээд шүүх бүртгэх эсэхээ 30 хоногийн дотор шийдэх юм байна. 

МАН-ын бага хурлын зарим гишүүн бодлогын мэтгэлцээнтэй хурал болж байна гэж магтах авч Тусгаар тогтнолын ордон дотор яг ямар процесс өрнөж байгааг нэг ч хэвлэл шууд дамжуулсангүй. Мөн хурлын тухай албан ёсны мэдээлэл өгөх хэвлэлийн хурал хийсэнгүй. Үндэсний телевиз ч шууд дамжуулаагүй гэхээр бусдыг нь ч яаж оруулахав. Хуралд оролцогчдын гар утсыг хурааж авсан гэх бөгөөд завсарлагааны үеэр гарч ирсэн зарим нэг гишүүнээс сэтгүүлчид яриа авах гэхэд бөөрөнхийлж, зарим нь дургүйцэв. Яг үнэндээ тэгж гэнэ, ингэж гэнэ. Тэр нь тэгсэн тэглээ гэнэ, ингэлээ гэнэ гэж Ардын намтай ойр улсууд сураг хаяснаас биш албан ёсны мэдээлэл нэг ч удаа өгсөнгүй. Хамгийн сонин нь олон нийтийн сүлжээнд идэвхтэй, хандалттай хаягууд сэтгүүлчдээс илүү Бага хурлын тухай мэдээлэлтэй байх бөгөөд иргэдийг талцуулж байгаа нь илэрхий байв. Гар утасгүй бага хурлын гишүүд хаалттай хуралдаж байхад ямар зорилгоор Занданшатар юм шиг байна, Амарбаясгалан болох нь гэж таамаг дэвшүүлж, тэдгээр постуудын дор тролл хаягууд хоорондоо “балбалцах” нь хэнд ашигтай вэ. Үүнийг хэн хийдэг вэ. 

Тусгаар тогтнолын ордны гадаа “Асуудлаа шийд, бага хурлын гишүүд ээ” гэх бичигтэй цаас барьсан хүүхдүүд харагдав. Хэсэг бүлэг томчууд ч байлаа. Хэвлэлийнхэн ямар асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаа тухай асуухад хариулж чадахгүй байх бөгөөд нүүрээ нууж, ямар ч мэдээлэлгүй зогсож байгаа нь илт байв. Олон нийтийн сүлжээнд тэднийг “төлбөртэй жагсагч” гэж нэрлэв. Хэрэв үнэн бол төлбөр өгсөн хүн нь айхтар шатлаа шүү. Хамгийн гол нь тэднийг хэн зогсоосон бэ. Ажилдаа асар сэтгэлгүй хандсан байна шүү.

Бага хурлын гишүүд согтуу байсан. Дархан, Орхон аймгаас ирсэн бага хурлын гишүүдээ намын байрандаа түгжсэн зэрэг мэдээллүүд одоо ч цахим орчинд хөвөрч буй. 

Өчигдрийн үйл явдлыг бүтэн ажиглахад манай төрийнхөн дарга сонгоход хөл нь хугарах шахам гүйгээд ирэх нь хөөрхөн. Монгол Улсыг хөгжүүлнэ ээ гээд сонгуульд ялсан эрх баригч нам өнөөдрийг хүртэл иргэдийн амьдралд наалдахуйц, гарт баригдаж нүдэнд харагдах нэг ширхэг ажил хийгээгүй атлаа сандал суудлын төлөө хэдэн зуугаараа 22 цагийн турш хуралдчихдаг ажээ. Бодит амьдрал дээр МАН-ын дарга хэн ч болсон бай бидний амьдралд эерэгээр нөлөөлөх нь битгий хэл төлдөг татварын хэмжээ 100 төгрөгөөр буурахгүй шүү дээ. Сайн талаас нь харвал өчигдөр шөнө эрх баригч нам нойр, хоолоо хасан айхтар хөдөлмөрлөлөө шүү. Үр дүн нь монголчуудын амьдралд шууд нөлөөлөхгүй ч гэлээ хэдэн зуугаараа шөнөжин хуралдлаа шүү дээ. 

Gen Z & Millennial үеийнхэн яагаад утсаа авдаггүй вэ
Хэллоуины түүх
ТАНД ХЭРЭГТЭЙ | Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны долоон алдаа
Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-нд болно
Хакухо М. Даваажаргал сүмогийн холбоог орхих өргөдлөө өгчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?