HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг өргөжүүлэн, албажуулна гэв

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 30

Боловсролын сайд П.Наранбаяр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баяртуул нарыг хүлээн авч уулзан, гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг илүү өргөжүүлэн, албажуулах талаар ярилцав.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “TOMFL”, МУБИС-иас “ToPMON” гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох хүрээнд зохион байгуулдаг. Уг хоёр шалгалтыг өгснөөр гадаад иргэд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Түүнчлэн төрийн албан хаагчид, хилийн чанадад оршин суудаг, өв хэл, соёлоо сурч, судлахыг хүсэж буй монгол иргэд ч мөн түвшин, мэдлэгээ тогтоолгож болно.

Хоёр шалгалтыг хоёуланг нь албажуулж, цаашид энэхүү түвшин тогтоох шалгалтуудын цар хүрээг илүү тэлэхийг хүсэж буйгаа багш нар уулзалтын үеэр илэрхийлэв.

Боловсролын сайд монгол хэлийг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү түвшин тогтоох шалгалт чухал ач холбогдолтой тул хоёр шалгалтыг албажуулж, цаг хүрээг нь тэлэхэд дэмжлэг үзүүлэн, холбогдох арга хэмжээг авахаар болов. Мөн хэлний түвшинг дээд боловсрол эзэмшихэд тохирох байдлаар тогтоон журамлаж, цаашлаад энэ төрлийн олон улсын жишигт нийцсэн шалгалтыг хувийн аж ахуйн нэгж зохион байгуулах боломжийг нээх, гадаад улс дахь Элчин сайдын яамд энэ шалгалтыг зохион байгуулдаг болох, шалгалт өгснөөр олон боломж нээгддэг болох зэргээр цар хүрээг нь тэлж, монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх боломжтойг онцоллоо.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗЛАА
“Насны хишиг” тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 54 гомдол, мэдээллийг хянан шалгав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?