HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Филиппин | Хар салхинаас дүрвэж усан дээр хөвөхийг сонгох нь

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 06

Филиппиний Агусан бүс нутагт орших Манабо нутгийн уугуул иргэд үер, усны өндөр түвшин, хар салхинд тэсвэртэй хөвөгч байшингуудад амьдардаг. Тэдний амьдралын хэв маяг тэр чигтээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулд дасан зохицох философи юм. 

Агусан гэх энэхүү намгархаг бүст цаг уурын өөрчлөлт орон нутгийн хүн амын өдөр тутмын амьдралыг тасалдуулдаг байна. Сүүлийн жилүүдэд үер, борооны улирал нь бүх л жилийн турш үргэлжилдэг болсон бөгөөд шуурга, хар салхины хүч эрс нэмэгджээ. Гэвч Манобо овог усан дээрх амьдрах урлагийг чадамгай эзэмшсэн. Тэдний уламжлалт хулсан байшингууд усан дээр хөвж, хар салхи, шуурга, үерт тэсвэртэй байдаг. 60 жилийн өмнө баригдсан эдгээр хулсан байшингууд нь устай хамт урсах, намгархаг газрын байгаль орчны өөрчлөлтөд маш сайн дасан зохицох зориулалттай байв. Гэтэл өнөөдөр Манобо овог өдөр алгасалгүй өөрчлөлттэй тулгарч байна. Усны түвшин 10 метр хүртэл өөрчлөгдөж болох бөгөөд үерийн улирал тогтворгүй болсон тул ард иргэд урьдчилан таамаглах аргагүй. 

Манобо овгийн удирдагчдын нэг Маритес Бабанто хэлэхдээ түүнийг төрснөөс хойш намгархаг газрын хэмжээ эрс багассан гэв. “Намайг хүүхэд байхад Агусан бүс намаг ихтэй байсан. Намайг гэрлэх үед дэлхийн дулаарлаас болж маш их өөрчлөлт гарсан. Намаг ширгэж, шуурга улам хүчтэй болж, амьдарч буй орчныг маань өөрчилсөн” гэж ярьжээ.  

Агусан нутгийн тусгай хамгаалалттай газрын дарга Шеррилин Васкезийн хэлж байгаагаар уг өөрчлөлтийн өөр нэг захирч чадахгүй хүчин зүйл нь ширүүн усны ургамлын эрс өсөлт юм. “Ард иргэдийн амьдралд энэ усны ургамлын өсөлт нь үнэхээр хүндээр туссан. Ялангуяа усны өдрүүдэд их саад болдог” хэмээн үргэлжлүүлэв. Тосгоны оршин суугчид заримдаа нуурын энэхүү ургамлаар бүрхэгдсэн хязгаарлалтаас болж өөр хэсэгт нүүхээс өөр аргагүй болдог. Үүнийгээ ч дагаад овгийн иргэд хөвөгч байшингуудаа олсоор ядах юмгүй шинэ газар чирч явж дасчээ. 

Агусан нутаг дахь Панлабухан нуурын Манобогийн ахлагч Дату Рейес усны гиацинт дэлбэрч буй өөр нэг асуудал нь тэдний адар тутмын амьдралд ноцтой нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч байна. “Энэ нь бидний загасны торыг сүйтгэж байгаа бөгөөд бид тэдгээрийг засахын тулд чадах бүхнээ л хийдэг” гэж тэр хэлэв. Усны гиацинт нь дэлхийн байгаль орчны томоохон асуудал бөгөөд усан зам, гол мөрнийг боогдуулж, өргөн хэмжээний үер үүсгэдэг тул тэдгээрийг шийдэхэд хэцүү байдаг. 

Манобо омгийнхон ийнхүү байгаль орчин нь хурдацтай өөрчлөгдөж байгаа хэдий ч усан дээрх амьдралын хэв маягаа хадгалахыг хичээсээр байна. Тэд өөрсдийгөө намгийн манаачид гэж үздэг бөгөөд хойч үедээ нутгийнхаа байгаль орчныг хадгалан үлдээдэг уламжлалт сүсэгтэй. Гэвч тэдний даалгавар улам бүр хэцүү болсоор. Бид уур амьсгалын өөрчлөлтийн үнэнийг мэдэрч байна. Газар ус болж, ус нь газар боллоо гэх мэт сэтгэгдлийг хэлж байгаа юм. 

Эх сурвалж – https://www.bbc.com/future/article/20240531-the-floating-houses-built-to-withstand-typhoons-and-flooding-in-the-philippines?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0kAzG5VIhyYmUfc2V4c2_08atKj-9BYOhSrDsoV1E56oh7f7x9TxJCNA0_aem_AQiDzUgoDSROkBv_u1TWIWy0neRF33mHjGH9lyoMYlBmDXUZrCDp6K_OVdz1whaKGFR57Z9TKhRqcLz5XTMLI7xr

Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин

БНСУ-Д “МОНГОЛ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ” БОЛОВ
Уран бүтээлчид бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ
Гурван сарын хугацаанд аюулт үзэгдэл, ослын тохиолдол ХЭД гарсан бэ
“Шинэ монгол- Мабүчи” сан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?