HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Монголчуудын бэр гуйх, худ ураг бололцох ёсон

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 26

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Монголчуудын бэр гуйх, худ ураг бололцох ёсон

Монголчууд нэн эртнээс ураг барилдах, хуримлах нарийн зан үйл гүйцэтгэсээр иржээ. Монгол хуримын зан үйл Төв халх, Баруун монгол буюу Ойрадууд болон Буриад зэрэг бусад ястнуудын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг.

Монгол угсаатан нь үр хүүхдээ гэрлүүлэх, өрх бүл болгохдоо бэр гуйх, хадаг тавих, сүй хэлэлцэх, инж тасалж өгөх, гэр бүрэх, хүргэн хадмын хаяанд гэр барьж найрлах, шинэ гэрээ эргүүлж нүүлгэх, бэр авах, бэр хадамд мөргөх, хөшиг тайлах гэхчлэн олон шат дараалалтай ёслол үйлддэг уламжлалтай байжээ. Төв Халх ба, баруун монголын олон ястнуудын хувьд хуримын зан үйл нэлээд ялгаатай ч нийтлэг зүйлс нь дээрх ёс уламжлал юм.

Монгол угсаатны хуримын зан үйлд нийтлэг байдаг хэдэн чухал заншлын нэг нь бэр гуйхад голдуу хүүгийн ээж нь очдог. Гэргий авахаар очихдоо монгол эр хүн заавал нум сум, галт зэвсэг агсаж явна. Охиноо ургийн газар хүргэхдээ эцэг нь явдаггүй. Монголын эртний түүхэнд Амбагай хаан охиноо ургийн газар хүргэж яваад баригдаж Зөрчидийн Алтан улсад хүргэгдэн модон илжгэнд хадуулж цаазлуулжээ. Ингээд Амбагай хаан нас эцэслэхдээ “Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэхийг надаар эцэс болгогтун” гэж гэрээсэлснээс үүдэн эцэг нь охиноо хадмын газарт хүргэдэггүй ёс үүссэн гэдэг. Мөн, Өэлүн эхийг ургийн газарт очих замд нь Есүхэй булааснаас хойш сүйт залуу гэргийгээ төрхөмөөс нь авахдаа заавал бүрэн зэвсэглэж явдаг болсон гэлцдэг.

Монгол хуримд хүргэн, бэрийн талын бэргэд ихээхэн үүрэгтэй оролцдог. Үүнтэй холбоотойгоор монгол хэлний тайлбар толийг үндэслэн бэр, бэргэн, хүргэн гэсэн үгсийн утгыг тайлбарлая. Бэр-Хүү болон, дүү хүний гэргийг бэр гэнэ. Бэр гэсэн үг нь дүүмэд гэсэн утгыг илэрхийлдэг учир бэр дүү гэх нь илүүц юм.

Бэргэн-Ахын гэргий, авга нагац нарын гэргийг бэргэн гэж хүндлэн дууддаг. Нэгэнт эгчмэд гэсэн утга агуулдаг тул бэргэн эгч гэх шаардлагагүй. Хүмүүс одоо бэр эгч гэж их ярьдаг болж. Дүү хүнийг дууддаг бэр гэсэн үгэнд эгч гэж нэмэх нь бүр ч утгагүй юм.

Хүргэн-охины болон дүү, эгч нарын нөхрийг адилхан хүргэн гэж дуудна. Эрт цагт монгол угсаатан хүүгээ багад нь хадмынд нь эхэлж хүргэж өгөөд хүүгээ тэр айлд хэсэг суулгаж ахуй байдалтай нь танилцуулдаг байснаас хүргэх гэсэн үгнээс хүргэн гэж үүссэн хэмээн үздэг. Тийнхүү хүүгээ хадмынд нь хүргэж өгдөг байсан нь эхийн эрхт ёсны үеэс улбаатай заншил аж.

Монголын аль ч ястан, угсаатны бүлгийн хуримын дэг ёсонд бэргэд онцгой үүрэгтэй оролцдог. Тиймээс үүний үлдэгдэл болж, монгол хуримын орчин үеийн ёслолд ч шинээр гэрлэж буй хосын хоёр талын бэргэнүүд гэрчээр оролцдог нь хуучны уламжлалаар бэргэдийн үүрэг үргэлжилсээр буй нь тэр юм.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Сэрэмжлүүлэг | Үерийн үед дараах эрсдэлүүд үүсдэг.
“Элсэн цөлийн сафари” аяллыг говьд зохион байгуулна
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд газар хөдөлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?