HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Хэрэг “хэргээ” гүйцэтгэсэн үү

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 25

Монголын улс төрд “хэрэг” сөхөгдөх бүрд олны анхаарлыг татдаг ч төд удалгүй замхарч үлддэг нь хэвшил мэт болоод уджээ. Энэ нь шударга ёсны төлөө явдаг процесс гэхээсээ илүү улс төрийн зорилгоор ашиглагддаг өрсөлдөөний нэг хэрэгсэл болсон нь сүүлийн өдрүүдэд тодхон харагдав.

ХЗДХ–ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын Тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон ноцтой мэдэгдэл хийв. Тэрбээр, нүүрсний гэрээний үнэ, “Админерал” ХХК-ийн 30 сая ам.долларын авлигын баримт, учир битүүлгээр нас барсан Хасбаатарын хэрэг, “Гэрэгэ тауэр”-ийн маргаан гээд олон асуудлын тухай ам нээсэн. Тухайн үед “Эрдэнэс тавантолгой” ХК-иас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланд хэлэлцээрийн дүнгийн талаар албан ёсоор илгээж байсан тухай дурдсан. Тэр үед нүүрсний үнэ биржийн арилжааны дундаж үнээр тогтох ёстой атал зах зээл дээр 95 ам.долларт хүрэх боломжтой байхад 53 ам.доллараар зарагдсан нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон түүний ойрын хүрээнийхэн холбогдож буй мэтээр ярив.

Энэ бол зөвхөн Б.Энхбаяр гишүүний яриа. Баримт нотолгоо нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдох ёстойг энд онцлох хэрэгтэй.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, эдгээр мэдэгдлийг гүтгэлэг, хууль бус улс төрийн шахалт гэж үзэв. Тэрбээр “Б.Энхбаяр намайг хүн амины хэрэгтэй холбож аймшигтай зүйл ярьж байна. Энэ бол хууль биш, улс төрийн шахалт” хэмээн мэдэгдээд, хуучин хэргийн хавтас өнөөдрийн улс төрийн тоглолтын хэрэгсэл болсон гэдгийг онцлов.

Мөн ярианыхаа дунд нэгэн ноцтой мэдээлэл хэлсэн нь“Өчигдөр /2025.09.24/ 19.30 цагт АТГ-ын 20 байцаагчийг цуглуулаад “Д.Амарбаясгалангийн талд санал өгөх Бага хурлын гишүүдийг хорь хориор нь жагсаагаад түүх үүсгэ” гэж үүрэг өгсөн. Бага хурал дээр намайг дэмждэг хүмүүсээс ирээгүй бол АТГ дарамталсан байна гэж ойлгоно. Хэн хэнд ямар хэрэг оноосныг би зарлана” гэсэн юм.

Түүний ярианд өмнө болоод өнгөрсөн хэргийн шалгалтыг өнөөдрийн улс төрийн нөхцөлтэй холбон явуулж буйг жишээ татаж хэлэв. “2008 онд Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарын асуудлыг өнөөдөр сөхөж байна. 2013 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гишүүнд асуудал үүсгээд найз, бие төлөөлөгч, зөвлөхийг нь барьж хорилоо гэж байна. Мөн надтай холбоотой асуудалд 2004 онд танилцсан Эрдэнэжаргалыг холбогдуулж шалгаж байна. Аль хэдийнэ болсон зүйлийг яг одоогийн нөхцөлд шалгаж байна гэдэг бол яав ч хууль засаглаж байгаа хэлбэр биш” гэв.

Энэ бүх үйл явдлаас ажиглахад “хэрэг” яагаад яг энэ цаг үед сөхөгдөв гэсэн асуулт гарч ирнэ. Нэг талаас, эрх баригч нам удирдлагаа сонгох гэж буй мөчид хэн хэндээ шахалт үзүүлэх нь улс төрийн логик. Нөгөө талаас, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж, эрх мэдлийн төлөөх байр суурийн тэмцэл хурцадсан нь “өндөр авхуулсан” хэрэг нийгмийн анхаарлын төвд орж ирэх шалтгаан.

Яагаад одоо гэж?

Хэрэв эдгээр хэрэг үнэн, нотлох баримттай байсан юм бол яагаад одоо л олон нийтэд ил болж байна вэ. Хариулт нь улс төрийн цаг үе дотор оршино. МАН-ын даргын сонгууль удахгүй болох гэж буй нь намын дотоод бүлэглэлүүдийн тарыг таниулж байх шиг. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, эрх мэдлийн шинэ тэнцвэр тогтоох хэрэгцээ нэмэгдэж буй. Шинэ Засгийн газар бүрдэж, хуучин хүчнүүд шахагдсан энэ үед хуучин хавтаст хэрэг сөхөгдөх нь улс төрийн тоглолтын нэг хэсэг гэж харахаас аргагүй.

Ийм учраас өнөөдөр иргэдийн хувьд “хэрэг гүйцэтгэл”-ийг хууль ёсны процесс гэхээс илүү улс төрийн пи ар гэж хардах үндэслэлтэй. Манай улсад шүүх, хууль хяналтын байгууллагын хараат бус байдал сул. Нийгмийн анхаарлыг татсан хэрэг сунжирч, тодорхой шийдэлд хүрдэггүй гэх олны шүүмжлэл ортой ч юм шиг. Өмнөд Солонгост Ерөнхийлөгч бүр авлигын хэрэгт шалгагддаг, Орост өрсөлдөгчийг “хэрэг”-ээр шахах нь хэвийн, Латин Америкт авлигын том мөрдөн шалгалтууд улс төрийн хэрэгсэл болон хувирсан. Монголын дүр зураг ч үүнтэй адилхан. Орос, Латин Америкийн улс төрийн жишээнүүд ялгаагүй хэрэг сөхөгдөж өрсөлдөгчөө шахдаг ч бодит хариуцлагад хүрдэг нь ховор.

“Хэрэг хэргээ гүйцэтгэсэн үү” гэдэг асуулт өнөөдөр улс төрчдийн хоорондын маргааны хариулт биш. Харин иргэдийн шударга ёсны эрэл болон үлдэж байна. Хэрэв эдгээр хэрэг үнэн бол хууль шүүхээр эцэслэн шийдэхийг, харин улс төрийн тоглолт бол ийм завхарлыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаардах нь олон нийтийн үүрэг гээд хэлэхэд буруудахгүй болов уу.

Энэхүү нийтлэл нь аливаа хүнийг буруутгах, зөвтгөх зорилгогүй. Зөвхөн талуудын гаргасан мэдэгдэл, хариу байр суурийг танилцуулж, улс төрийн цаг үеийн уялдаа, иргэдийн харах өнцгийг тайлбарласан анализ болно.

ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -22 хэм хүйтэн
МҮХАҮТ: 10000 залууг бизнесийн сургалтад хамруулна
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ
“Doctor Who” цуврал дараа жилийн Зул сарын баяраар тусгай ангитайгаар эргэн ирнэ
“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?