HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Хэмжээг нь тааруулж уухгүй бол эм ч хор болно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 24

Ихэнх хүн биед нь ямар нэгэн зовуурь илрэнгүүт эмчид хандахаасаа урьтаж Facebook-ийн группээс асуух, найзаасаа “би өмнө нь энэ эм уугаад гайгүй болсон” гэх зөвлөгөө сонсох, эсвэл эмийн сан орж дур мэдэн эм авах нь түгээмэл. Хэдхэн ширхэг эм уугаад зовуурь дарагдаж болох ч энэ мэт энгийн дадал нь урт хугацаандаа эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж болохыг бид төдийлөн тоодоггүй. Тиймдээ ч эмийн гаж нөлөө өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан асуудлуудын нэг болжээ.

Америкийн Нэгдсэн Улсын Эмийн Институтийн судалгаагаар эмчилгээний алдаанаас болж жил бүр 44,000–98,000 хүн амь насаа алддаг бөгөөд тэдгээрийн 7,000 орчим нь эмийн гаж нөлөөтэй шууд холбоотой байдаг байна. Судалгаанд дурдсанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 6.7 хувьд нь эмийн гаж нөлөө илэрч, 0.32 хувь нь амь насанд хүрдэг аж.

Манай улсад антибиотикийг жоргүйгээр авах, эмийг өвчний шинж тэмдэгт тулгуурлан дур мэдэн хэрэглэх, олон эмийг зэрэгцүүлэн уух явдал түгээмэл. Жишээлбэл, зарим судалгаагаар иргэдийн 30 орчим хувь нь шинж тэмдэг илрэх бүртээ эмийн сангаас шууд эм авч хэрэглэдэг гэжээ. Ингэснээр нэг талаас эмийн гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж, нөгөө талаас антибиотикийн тэсвэржилт, архаг өвчний хүндрэл зэрэг урт хугацааны аюул бий болдог.

ДЭМБ-ын тооцоогоор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн 55–60 хувь нь хувь хүний буруу хэвшил, зан үйлээс хамаардаг гэжээ. Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг муу зуршлыг өөрчилж чадвал бид зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй эмийн хэрэглээний эрсдэлийг ч бууруулах боломжтой.

Дэлхийд жил бүр сая сая хүн зөвхөн эмийн гаж нөлөөнөөс болж эмнэлэгт хандаж байгаа бөгөөд АНУ-д гэхэд эмийн гаж нөлөөтэй холбоотой эмчилгээний зардал жилд 20 тэрбум ам.доллар давдаг байна. Энэ бүх баримт нь эмийн зохисгүй хэрэглээ хувь хүний эрүүл мэндийн асуудал байхаа больж, нийгмийн хэмжээнд онцгойлон авч үзэх нөхцөл бүрдсэн байгааг харуулж байна.

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна.

Эмийг зөв хэрэглэх гэдэгт нарийн тооцоолсон тунгаар хэрэглэхээс эхлээд эмийг зааврын дагуу хэрэглэж, хэрэглэх хугацааг ягштал мөрдөх хүртэл олон хүчин зүйл хамаарна. Хэрэглэж буй эмүүд өөр хоорондоо тохиромжтой эсэх, хоол хүнс болон өдөр тутмын дэглэмтэй хэрхэн уялдаж байгааг анхаарах нь ч бас эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй. Жишээлбэл, зарим эмийг хоолны дараа хэрэглэх шаардлагатай бол заримыг нь өлөн дээр нь уух хэрэгтэй байдаг. Мөн зарим эмтэй зэрэгцүүлэн кофе, архи, сүү зэрэг уух зүйлсийг хязгаарлах шаардлагатай тохиолдол бий.

Эм гэдэг нь зүгээр нэг бараа бүтээгдэхүүн биш, харин тодорхой өвчнийг эмчлэх зорилготой, зөв тунгаар хэрэглэж байж л үр дүнгээ үзүүлдэг онцгой бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүн гардаг.

Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийн тулд бид өөрсдөө тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс эмчид хандахдаа харанхуйгаар жор авч гарах бус тухайн эмийн талаар тодорхой асуултуудыг заавал тавьж сурах хэрэгтэй. Үүнд:

  • Энэ эмийн гол үйлдэл нь юу вэ, ямар өвчнийг эмчилдэг вэ?
  • Уух явцад биед ямар өөрчлөлт мэдрэгдэх нь хэвийн, харин юуг гаж нөлөө гэж үзэх вэ?
  • Эм уух хугацаанд юуг анхаарах ёстой вэ? (Хоол, ундаа, зарим эмтэй хамт хэрэглэхгүй байх, машин жолоодохоос зайлсхийх гэх мэт)

Ийм асуултуудыг тавьснаар та зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, эмчилгээний үр дүнд ч хамгийн хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд “энэ эмийг уугаад үхээгүй л байна, үүнийг л уучихдаг шдээ” гэж хайнга хандах нь урт хугацаандаа ноцтой эрсдэл дагуулах учир эрүүл мэнд болоод өөртөө хариуцлагатай хандаж заавал эмчид үзүүлж, эмийн жорын дагуу хэрэглээрэй.

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?