HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Намрын бороо цаанаа л нэг уйтай | Бороотой өдрийн шүлгүүд… 📜🍁

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 09 сарын 22

Есдүгээр сар шувтарч намрын жиндүүхэн өдрүүд сэтгэлийн өвөрт бүлээцнэ. Навчсын шаргал гуниг, моддын нүцгэн гуниг бүр хүн бүрийн сэтгэлд шүлэг шившдэг гэмээр… Намрын өдөр, намрын бороотой ийм л өдөр зүрхэнд ойчсон хэдэн шүлгийг сийрүүлье.

Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан

Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад

Сүүрс алдсан… Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч

Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан

Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов

Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа

Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй

Харин би нулимснаасаа л нэрэлхсэн

Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь

Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч

Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь

Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

Л.Өлзийтөгс Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Хамгийн сүүлд чамтай

Харц тулгарсан минь

Хаа ч билээ…

Хар нүд чинь

Халгисан булгийн ус шиг

Гүн рүүгээ гуниг нь улам яргасан

Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж

Цэв хүйтэн бороо шиврээд л…

Хөдлөх ч дургүй уруулыг чинь

Хөхөртөл нь шавшсан…

Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө

Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч

Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд

Бороо далимдуулж зөндөө уйлсан

Чи хэвээрээ л…

Цэвдэг хүйтэн, хөшөө мэт

Сүлбэх мэт харц чинь л амьтай

Сүүдэр мэт чимээгүй шаналантай

Шаналанг чинь цуучин

Шалбааг туучин алхалсан

Шалба норсон зүрх минь л хөөрхий…

Золгүй хайрыг минь чи

Зовлонд тэгж дасгасан

Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл

Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон

Чиний нүдийг

Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь

Урьд билүү, эсвэл…

Ц.Дэлгэрмаа Бороо далимдуулж зөндөө уйлсан

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо…

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо…

Г.Аюурзана “Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг…“

Чиний, бороо тоссон алга чинь

Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм

Чиний, нар ичээсэн харц чинь

“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм

Чи

Одтой шөнөөр олж хараагүй од юм

Чи

Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан

Би чиний буух замаар гэртээ харьж явсан

Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж

Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,

Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан

Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон

Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол

Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.

Чи

Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм

Чи

Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм

Чиний сул асгарсан үс чинь

Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм

Чиний сулхан инээсэн нүд чинь

Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм…

Д.Баттогтох Сарны охин

Өдөр, шөнийн туршид бороо шивэрлээ

Өмссөн хувцас, өр зүрх минь шал нойтон

Өрөөлийн өвөрт гээсэн аз жаргал минь

Өнөө хаана төөрснийг

Хэн мэднэ, мэдээд ч яах юм.

Р.Эмүжин Өдөр шөнийн туршид бороо

Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог

Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин…

Би чамайг яг

Анхны цас орж, аяархан будрахуйд л

Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг

Тэгээд тэвэр дүүрэн цас

Тэнгэрээс үйрэн бутармагц л харин…

Би чамайг яг

Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л

Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг

Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин…

Би чамайг яг

Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд

Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг

Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд

Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй…

Тэгээд

Би чамайг яг

Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…

Э.Бүжинлхам Би чамайг яг

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна
Улсын бүртгэлийн байгууллагын 495 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?