HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монголын загварын салбарынхныг нэгтгэх “Fashion Business Forum 2026” форум болно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 06 сарын 10

Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбоо (SIC Association)-ноос загварын салбарын бизнес эрхлэгчид, мэргэжлийн стилистүүд, имиж зөвлөхүүд болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Fashion Business Forum 2026” форумыг 2026 оны зургаадугаар сарын 20-нд Эвенто Баллрүүмд зохион байгуулах гэж байна.

Агуулга
  • Салбарын манлайлагчид туршлагаа хуваалцана
  • Загварын салбарын ирээдүйг хэлэлцэнэ
  • Үзэсгэлэн, хамтын ажиллагааны боломж бүрдэнэ

“Хамтдаа алхаж, хамтдаа хөгжье” уриан дор болох тус форумд загварын салбарын 100 гаруй төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн боломж, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх гарц эрэлхийлэх, мөн мэргэжлийн стилистүүдийн үнэ цэнэ, нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд эерэгээр таниулан сурталчлах зорилготой юм.

Салбарын манлайлагчид туршлагаа хуваалцана

Форумын үеэр загвар, брэнд хөгжүүлэлтийн салбарт амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчид болон салбарын төлөөллүүд илтгэл тавина.

Онцлох илтгэгчдээр:

  • Дөрвөн Арвайт брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Д.Тулгаа
  • Premier Group-ийн дэд захирал Б.Жавхлан
  • Loriblu Mongolia-ийн үүсгэн байгуулагч Л.Лхамсүрэн нар оролцож, бизнесээ хөгжүүлсэн туршлага, зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв, бизнесийн өсөлтийн талаарх мэдлэгээ хуваалцах юм.

Загварын салбарын ирээдүйг хэлэлцэнэ

Форумын хүрээнд бизнес эрхлэгчид, стилистүүд болон салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой панел хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлгээр Монголын загварын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн асуудал, маркетинг, борлуулалт, брэнд хөгжүүлэлт, технологийн шийдэл, хамтын ажиллагааны боломжууд зэрэг сэдвийг хөндөж, салбарын ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.

Үзэсгэлэн, хамтын ажиллагааны боломж бүрдэнэ

Форумын үеэр 15-20 байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулах үзэсгэлэнгийн бүсэд оролцоно. Ингэснээр оролцогчид салбарын төлөөллүүдтэй шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх нөхцөл бүрдэнэ.

“Fashion Business Forum 2026” нь Монголын загварын салбарын бизнес, бүтээлч үйлдвэрлэл, мэргэжлийн үйлчилгээний экосистемийг нэгтгэж, харилцан суралцах, хамтран хөгжих, шинэ боломжуудыг бий болгох зорилготой.

Тус арга хэмжээг Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбоо болон Brand Vision байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та загварын салбарт амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийн туршлага, амжилтын түүх болон Монгол өв соёл, үндэсний брэндийн үнэ цэн, тансаг зэрэглэлийн брэндийн амжилттай борлуулалт, загварын салбар дах маркетингийн шинэлэг байдал ондоошлын тухай болон бусад сонирхолтой илтгэлүүдийг салбарын шилдгүүдээс сонсох болно.

Бүртгэл: https://forms.gle/3UGt4jVrcud6Bn4U9
Та дээрх формыг бөглөн бүртгүүлнэ үү.
Хэзээ: 2026 оны 6-20
Хаана: Evento Ballroom
Эхлэх хугацаа: 10:00-17:00

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 65.1 хувьтай үргэлжилж байна
Толгойтын спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
БАЙР СУУРЬ | Тамхины хяналт ба хор хөнөөлыг бууруулахад ДЭМБ юу гэв
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
CRYPTOTUUKH
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?