HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 10

Улаанбаатар хотод шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Улмаар төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна. “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм. Тус төсөл 2025-2027 онд нийт 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд барилга угсралт болон ашиглалтын шатанд ажлын байр нэмэгдэж, хотын байгаль орчны нөхцөлийг сайжруулан, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн лагийн нөөцийн эрчим хүчийг ашиглах уг төслийг хэрэгжүүлснээр одоогийн бохир ус цэвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааны ачааллыг бууруулж, шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтыг шийднэ. Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад үр өгөөжөө өгөх юм.

Лаг хатааж, шатаах үйл явц

  • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
  • Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
  • Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
  • Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
  • Шатаах явцад үүссэн утааны хийг “SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс” гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
  • Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сөрөг хүчнээс итгэл алдрал руу | Ардчилсан нам үнэт зүйлээ дахин тодорхойлох цаг иржээ
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо
Хүүхдүүд автобусанд цүнхээ мартах тохиолдол их байна
Д.НАЦАГДОРЖ | “ЛАМБУГАЙН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ
Саудын Арабад цас оржээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?