HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Мухартын голын ундаргыг хамгаалах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр анхаарч ажиллана

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 09

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт байрлах бөгөөд сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс 110 км зайд Бор хярын элсний өмнө талд голдиролоосоо 450 м өндөр элсэн манхнаас эх авч урсдаг бөгөөд 8.2км урсаад элсэн манхан доогуур шургадаг онцлогтой гол юм.

Хөвөөгөөрөө бургасан шугуйтай бөгөөд гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм.

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас 2021-2024 онд Мухартын голд өөрсдийн нөөц боломжиндоо тохируулан судалгаа, дата мэдээлэл цуглуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Судалгааны дүнгээр Мухартын голын дунд хэсэгт усны түвшин нь 5см-ээр буурсан, урсгалын хурд нь 0.2-0.4м/с багассан, эх аван урсаж буй элсэн манхны өндөр дунджаар 3.5м-ийн өөрчлөлттэй, элсэн манхны түрэлт 2021-2024 онд дунджаар 5.2м урагшилсан нь тогтоогджээ.

Шалтгаалж буй хүчин зүйл:

Мухартын голыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жил бүр 8000-10000 орчим нэмэгдэж байна. Энэ нь аялал жуулчлал талаасаа сайн мэдээ боловч тус голын усны ундарга татарч, жил ирэх тусам усны түшин, урсгалын хурд багасаж, эх авч урсаж буй элсэн манхны өндөршилт нь түрэлт өгсөөр байна.

Энэхүү газрыг зорин очсон иргэд, аялагчид элсэн манхны орой дээрээс гулгаж голын эх, ундаргыг элсээр дарсаар байна. Үүнээс шалтгаалж усны урсац, түвшин нь жилээс жилд багасаж, голын эх хэсэг элсний нуралтад дарагдсаар байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэй голуудын усны түвшин багасах үзэгдэл эрчимжиж байгаагийн тод илрэл нь Мухартын голд ажиглагдаж байна.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс Мухартын голын ундаргыг хамгаалж, урсцыг нэмэгдүүлэх, түүний тэжээгдэх зүй тогтлыг тодорхой болгох, байгалийн унаган төрх, экосистемийг алдагдуулахгүй байхад анхаарч, бодлогын түвшинд тодорхой ажил зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Усны газрын удирдлагад үүрэг болгов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Аюулгүй байдлаа хангаж, урьдчиланн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна
ЦХИХХЯ-ны сайд Ц.Баатархүүгийн хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
ӨНӨӨДӨР | Улаанбаатарт зөөлөн цасан шуургатай
TWICE хамтлагийн Tzuyu “abouTZU” нэртэй анхны соло цомгоо гаргалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?