HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 02

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ. 

Тэрбээр зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж, Эрхэмсэг ноён Жерард Браунли хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд Шинэ Зеланд Улсаас манай улсад парламентын удирдлагын түвшинд анх удаа албан ёсоор айлчилж байгаа төдийгүй хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО | Цагдаагийн туслах болохоор бэлтгэгдэж буй бяцхан гөлөгнүүд
 Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа
Монголын бүх ард түмний спортын наадам-2025 болно
БАЙР СУУРЬ | НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ БА ЗАЛУУС
Монгол Улсын иргэн Р.Сарангоо Казахстан дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?