HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Багшийн цалинг нэмээгүй ч сурагчдад нь захидал илгээсэн Засгийн газрын нинж сэтгэл

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 09 сарын 01

Crush-лаж явдаг хүүхдээс нь л ирээгүй бол баргийн захидал нүдэнд нь торохгүй дээ, одоогийн хүүхдүүдийн. Нэгэндээ захиа бичихээс илүү creative story, trend reels хийж явуулах нь илүү таалагдана. Фэйсбүүк хэрэглэхээ болиод инста руу нүүж, инстаграмаас threads руу үсэрч, DM ээ ч seen-дэхгүй, tik tok юмуу youtube дээр л анхаарал нь төвлөрдөг бүтэн үе бойжиж байхад манай улсын 34 дэх ерөнхий сайд Г.Занданшатар 1-12 дугаар ангийн сурагчдад илгээлт захидал тараажээ. 

Сурагчдад тухтай анги танхим, хангалттай сурах бичиг, шимтэй үдийн цай, стрессгүй багш, аюулгүй орчин хамгаас их дутагдаж буй энэ цаг үед захиа аваад хичээл хийх, сайн хүн болох итгэл үнэмшил нь сэргэнэ гэж хэн Ерөнхий сайдад зөвлөв өө. Эл захидлыг тараах нийгмийн өгөөж, үр дүнг судалсан болов уу. Ганц хуудас захидал тараасан л байгаа биз гээд өнгөрч болох ч энэ үйлдэл нь манай улсад бодит ажил хэрэг гэхээсээ илүү гоё харагдах пи ар л тогтмол үргэлжилдгийн жишээ болов. 

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189 мянга 634, дунд ангид 145 мянга 652, ахлах ангид 76 мянга 987, нийт 412 мянга 273 хүүхэд суралцана гэсэн статистик байна. 

Хэдий есдүгээр сарын 1-ний өдөр баяр хөөртэй, бяцхан хүүхдүүдийн инээд нийгэмд бага ч болов эерэг сэтгэгдэл төрүүлж байгаа боловч манай боловсролын салбар сэхээнд байгаа нь худал биш. Өнөөдөр явах цэцэрлэггүй, хоёрдугаар ээлжийн бүртгэлийн хариу буюу 09.09-09.12-ны өдрийг хүлээн гэртээ харах хүн хайж ядах хэдэн зуун хүүхэд хаалганы цаана бий. Сурагчид автобусанд багтахгүй, үдийн цай нь шим тэжээлгүй. Нэг ангид багадаа 40, ихдээ 70 орчим хүүхэд хуваарилагдаж, гурван ээлжээр хичээллэж, гурвалж суух энүүхэнд. Энэ жил 78.597 хүүхэд нэгдүгээр ангид элсжээ. Үүний цаана бага ангийн багш нарын ачаалал, цалингийн хүрэлцээ, нийгмийн асуудал орхигдоод дасал болов. Цалинг нь нэмнэ, байранд оруулна, гадаад хэл сургана гэж албан мэдээ хөвөрдөг ч тодорхой шийдвэр гарсан нь үгүй. Үүний цаана багшийн хомстол үүсэж, Солонгос руу хар ажил хийхээр виз мэдүүлэх багш нарын цуваа улам уртасна. Гудамжаар алхаж яваа Болд ч дээрх асуудлуудыг гацаж ээрэхгүй хэлчихэж дөнгөнө. Гэрт нь нэг л хүүхэд ЕБС-д явдаг байхад ямар бэрхшээл туулж суурь боловсрол дөнгөн, данган эзэмшиж байгааг мэднэ шүү дээ. Гэтэл манай төр, тэр дундаа Засгийн газрын гишүүд мэдэхгүй болоод 10 тонн цаасан захидал хэвлэж, түүнийгээ цахим сувгуудаар түгээж сууна гэж байх уу.

Эерэг талаас нь харъя. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс урам зориг авахаар итгээлт захидал авсан сурагчдын итгэл үнэмшил сэрж, энэ өвлийг өнтэй давахад туслах нинж сэтгэл байсан ч юм билүү. Магадгүй онолд суурилсан зөөлөн хүчний бодлого, дэлхийн трэнд байж ч мэднэ.

10 тонн захидал хэвлэх зардал, захиа бичиж байхдаа мэдиа багаар хийлгэсэн видео бүтэх зардлын үнийг энд ярихгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж сурсан манай төрийнхний инээд хүрэх биз. Харин хувийн хэвшилд хүсэл мөрөөдлөө даган зүтгэж буй залуусын хувьд хоёр, гурван байр авахаар мөнгө нэг өдрийн хэдхэн цагийн үйл ажиллагаанд зориулагдан цацагдсан нь мэдээж. Үүнийг зөв, буруу гэж дүгнэх нь утгагүй ч ач холбогдолтой, үр дүнтэй шийдвэр мөн эсэхийг уншигч та оюундаа тунгаах биз ээ …

ҮСХ: Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өссөн
Дуу чимээний стандарт децибел 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 даваж байна
Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
ТАНИЛЦ | Монгол Улсын хилийн боомтуудын 2025 оны ажиллах цагийн хуваарь
Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?