HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ногоон хэрэм төслийн хүрээнд тарьсан 120 мянган тарьцаар түймэрт өртсөн ойг нөхөн сэргээнэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 08 сарын 25

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл 19 дэх жилдээ хэрэгжиж байна. Анх 1998 онд хоёр улсын Засгийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш 25 жилийн турш ойн салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжсөөр иржээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь Монгол улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, хот суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл гурван үе шаттай хэрэгжиж байгаа юм.

  • Эхний шат (2007–2016): Говь, хээрийн бүсэд ойжуулалтын ажлыг амжилттай хийсэн.
  • Хоёрдугаар шат (2016–2021): Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 40 га талбай бүхий “Монгол-Солонгосын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулж хүлээлгэн өгсөн.
  • Гуравдугаар шат (2022–2026): 8 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж байгаа.

Энэ шатанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 15 га талбай бүхий механикжсан мод үржүүлгийн газар байгуулж, 120 мянган нарсны тарьц ургуулжээ. Эдгээрийг ашиглан түймэрт өртөж доройтсон 630 га ойг нөхөн сэргээхээр төлөвлөсөн байна. 

Бугант тосгон нь түймрийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаардаг. Жилд дунджаар тав хүртэл удаа ойн түймэр гардаг тул ойг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай аж.

Төслийн гуравдугаар шат  8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Энэ шатанд зөвхөн мод үржүүлгийн газар байгуулахаас гадна дулаан мэдрэгч камер, чанга яригчтай DJI Mavic3 Thermal дрон, гал унтраах хувцас хэрэгслийн иж бүрдэл 10ш, HS-1300PFE маркийн ойн түймэр унтраах зориулалттай машиныг 2023 онд орон нутагт хүлээлгэн өгчээ.

Харин энэ онд ойн түймрийн хяналтын камертай цамхаг, түймрийн хяналтын өрөөг тохижуулах, ойн түймэр унтраах сайн дурын анги байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 

Гуравдугаар шатын төсөл Төв аймгийн Лүн сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Ерөө сумын Бугант тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хэрэгжиж буй. 

Эх сурвалж: БОУАӨЯ

Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр байна
Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл өндөр байна
Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Тик Токыг байлдан дагуулаад буй зуны хит дуунууд 
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?