HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Суррон, мотоциклтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр нисэж байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 17

(Шөнийн сурвалжилга)

-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-

Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17  настай хөвгүүд байх. Хэт чанга дуу чимээ гарган мотоцикль, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах ажлын хүрээнд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсны дагуу шөнийн хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна.

ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бид 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаны гадна цуглаж Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө. Энхтайваны гүүр, Маршлын гүүр, “Нарны зам”, “3, 4-р хороолол”, “Хан-Уул” орчмын замуудад ажиглалт хийв. Анхны зөрчил 22:52-д илэрлээ. Суррон мотоцикль дээр сундаллаж суусан хоёр хүү гэрлэн дохиог хүлээлгүй шууд зүүн эргэв. Тэд хаазаа нэмж, чих дөжрөм дуу хадаан хурд авах нь  Хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар дохиж анхааруулсан ч тэд хөхрөлдөн үргэлжлүүлэн хурдлав. Тэдний аль нь ч хамгаалалтын малгай зүүгээгүй, унаж байгаа мотоцикль нь улсын дугааргүй байв. Энэхүү суррон мотоцикл 80-100 км/ц хүртэл хурдлах чадалтай, бүр зарим хувилбар нь 6000 ваттын хүчтэй. Ийм хүчтэй төхөөрөмжийг насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаж  авто зам дээр “нисэж” байгаа нь замын хөдөлгөөний ноцтой ослын шалтгаан болохоос гадна хэн нэгний амь нас, эд хөрөнгийг сүйдлэх, өөрийн амиа хорлохоор завдаж буй үйлдэлтэй агаар нэг ээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ НЬ ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

Суррон бол цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгсэл. Зарим хувилбар нь унадаг дугуй мэт ангилагдаж, улсын бүртгэлд хамрагддаггүй тохиолдол бий. Үүнийг далимдуулан эцэг эхчүүд үр хүүхдэдээ төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяраар энэхүү  “тээврийн хэрэгсэл”-ийг бэлэглэдэг болсон нь насанд хүрээгүй “жолооч” олуулаа болох нөхцөлийг үүсгэж байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар:

  • Мотоцикль жолоодох эрх 18 наснаас дээш,
  • Хөдөлгөөнд оролцох жолооч нь жолооны үнэмлэхтэй байх,
  • Техникийн бүрэн бүтэн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ёстой.

Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулга “Суррон унаж буй хүүхдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс нэмэгдсэн. Хяналт тавихад хэцүү. Улсын бүртгэлгүй, GPS байхгүй, хурд өндөр. Хэрэв осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт нь эцэг эх рүү чиглэнэ” хэмээв.

СУРРОН, МОТОЦИКЛЬ ТОГЛООМ БИШ

Энэ бол нэгэн төрлийн мотоцикль. Хурдтай, хүчтэй, аюултай. Шөнийн гудамжаар зүсэх цахилгаан дууны ард эцэг эхчүүдийн хариуцлага, нийгмийн хяналт, эрх зүйн зохицуулалт, авто замын хөдөлгөөний соёл цогц бүрдэх ёстой. Олуулаа дарвих суррон, мотоцикль, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодох бүтэн үе Улаанбаатарын авто зам дээр хөлхөлдөж байна. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Орон нутгийн сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байна
Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8862 болжээ
Өнгөрсөн онд Монгол Улсад 651,061 жуулчин ирж, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?