HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWSАнгилалгүй

ШАЛГАРУУЛАЛТ | “Улаанбаатар” олон улсын XVI кино наадмын Монгол кино уралдаан

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 29

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Монголын урлагийн зөвлөл, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл болон “Номадиа Пикчерс” компани хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулна. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Мөн тус наадам нь нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын баримтат ба уран сайхны кино үзвэр, хүүхэд, залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй. Тус уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-ийн олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна.

Үүнд:

1. Шилдэг кино,

2. Шилдэг найруулагч,

3. Шилдэг эрэгтэй гол дүр,

4. Шилдэг эмэгтэй гол дүр,

5. Шилдэг туслах эрэгтэй дүр,

6. Шилдэг туслах эмэгтэй дүр,

7. Шилдэг зураглаач,

8. Шилдэг зураач,

9. Шилдэг зохиолч,

10. Шилдэг хөгжмийн зохиолч,

11. Шилдэг эвлүүлэгч,

12. Шилдэг дууны найруулагч,

13. Шилдэг нүүр хувиргагч.

“Шилдэг кино” төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

– АНУ болон харьяа нутаг дэвсгэрүүдээс нь гадна хийгдсэн, 40 минутаас дээш урттай бүтээл байх,

– Харилцан ярианы 50-иас дээш хувь нь англиас өөр хэл буюу монгол хэлээр байх,

– Монголд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш нээлтээ хийсэн байх,

– Кино театрт дор хаяж долоон өдөр дараалан, ашгийн зорилгоор толилуулагдсан байх, (Фестивалийн үзвэр үүнд хамаарахгүй)

– Кино театрт гарахаар бусдаар олон нийтэд түгээгдсэн, толилуулагдсан бүтээл байж болохгүй. (Өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгаар, IPTV, PPV/VOD хэлбэрийн үйлчилгээгээр, DVD-ээр, нислэгийн үзвэрт г.м.)

– Кино бүтээх үйл явцад монгол хүмүүс голлох үүрэгтэй оролцсон байх,

– Англи хэлээр хадмал орчуулгатай байх.

Бусад төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

– Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх,

– 2023 оны наймдугаар сарын 20-ноос 2024 оны наймдугаар сарын 20-ны дотор бүтээгдсэн байх,

– Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх,

– Англи хэлээр хадмалтай байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр зарлана.

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

• Уран бүтээлч нь наадмын www.ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн дотор илгээнэ.

• Киноны нэг хувийг DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.

• Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.


НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ОРХИГДСОН ХАЧИРХАЛТАЙ ГАЗРУУД
ТАНД ХЭРЭГТЭЙ | Торгууд ястны хуримлах ёсон
СХД 341 дүгээр цэцэрлэгийг 12 сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?