HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-ий ХӨТӨЛБӨР

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 08 сарын 15

Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Тэмцээнийг зохион байгуулагч Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо нь Дэлхийн Морьт Харвааны Холбооны гишүүн байгууллага бөгөөд дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч, олон улсын харилцаанд бодитой хувь нэмэр оруулж байна.

Та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур “Морьт харваа”-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

2025 оны 8 дугаар сарын 21. Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр

  • 09:00 – 11:00 – Морь сонголт (баг бүрээр, морьт харвааны талбай дээр)
  • 09:30 – 16:00 – Олон улсын шүүгчдийн сургалт
  • 09:30 – 16:00 – Морь сонголт, замын сорилго
  • 16:00 – 17:30 – Техникийн Зөвлөлийн хурал

2025 оны 8 дугаар сарын 22. Тэмцээний эхний өдөр 

  • 08:00 – 13:00 – Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн
  • 11:00 – 12:00 – Нээлтийн ёслол
  • 12:00 – 18:00 – Кабак /Qabaq/ тэмцээн
  • 17:30 – 18:00 – Шагнал гардуулах ёслол

2025 оны 8 дугаар сарын 23. Сүүлийн өдөр 

  • 08:30 – 13:30 – Масахи /Masahee/ тэмцээн
  • 13:30 – 16:30 – Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн
  • 17:30 – 18:00 – Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ

ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Оролцоо | Эрүүл ухаантай Монгол хүн та фэйсбүүктээ илүү олон “пост” бичээрэй 
Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг “тоохгүй орхиж болохгүй”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?