HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 08

Автомашин, мотоциклийн бүдүүн яндангаас гарах хэт чанга дуу чимээнээс үүдэлтэй иргэдийн гомдол, мэдээлэл 2022 онд 88, 2023 онд 167, 2024 онд 224, он гарсаар 101 бүртгэгджээ. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн тав тухыг алдагдуулсан, айдас түгшүүр үүсгэх нөхцөл бүрдүүлсэн, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль орчмын бүсэд шөнийн цагаар хэт чанга дуут дохио ашигласан, бүдүүн ядан дуугаргаж давхидаг үйлдлийг таслан зогсоох, автомашины техникийн хяналтын үзлэгт яндангийн дуу чимээний стандартыг мөрдүүлэх, мэдээллийн хэрэгслээр олон нийтийг соён гэгээрүүлэх, авто машины болон мотоциклийн зөв хэрэглээг сурталчлах шаардлагатайг онцоллоо. 

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайханд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүйг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд дуу чимээний хяналт, стандартын дагуу хяналт тавих зохицуулалт хэрэгжиж байгаа ч иргэдийн гомдол тасрахгүй байна. Тиймээс бүдүүн яндантай, хэт чанга дуут дохио хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт, торгуулийг чангатгах, дохионы хэрэглээтэй холбоотой иргэдийн амьдрах, амрах, зорчих, цаашлаад сэтгэл зүйн амар тайван байдлыг алдагдуулсан,  зориулалтын бус газарт дрифт хийх, зориудаар суурилуулсан бүдүүн яндангаа иргэдийн унтаж амрах цагаар дуугаргаж, давхихгүй байхыг чиглэл болгов.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

ТАНИЛЦ: Олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна
МОНГОЛ УЛСАД СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУУРЬ ТАВИГДАЖ БАЙНА
ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?