HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол Улсын Зээлийн эрсдэлийн ангилалыг ЭЗХАХБ-аас нэг шат ахиуллаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 30

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.

Энэ ахиц нь олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд, зээлжих чадварыг дээшлүүлж, Засгийн газар болон хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүжилтийн өртгийг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Энэ удаагийн хуралдаанаар 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцсэнээс зөвхөн 3 орны үнэлгээ өөрчлөгдөж, Бангладеш, Сенегалын үнэлгээ буурсан бол Монгол Улс ганцаараа зээлийн эрсдэлийн үнэлгээгээ сайжруулсан орон болсон нь дэлхий дахинаа геополитикийн хурцадмал байдал, худалдааны маргаан, тодорхойгүй нөхцөл байдлууд ид өрнөж буй энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг эергээр үнэлж, итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл болж байна.

Зээлийн эрсдэлийн ангиллыг тогтоодог Улс орнуудынэрсдэлийн үнэлгээний шинжээчдийн баг (Country Risk Experts’ Group) нь улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байдлыг хадгалан ажилладаг бөгөөд тухайн улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал, улс төрийн эрсдэл, санхүүгийн сахилга бат, өрийн удирдлага, макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, олон улсын стандартад нийцсэн загвар (модель)-д тулгуурлан үнэлгээгээ гаргадаг.

Зээлийн эрсдэлийн ангилал сайжирсан нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын Экспортын зээлийн агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсад олгох санхүүжилтийн нөхцөл, ялангуяа зээлийн эрсдэлийн шимтгэлийн хувь хэмжээ илүү таатай болох боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, зээлийн эрсдэлийн шимтгэл 3-6 хувиар буурч, дундболон урт хугацааны экспортын санхүүжилтийн өртөг багасахаар байна.

Зээлийн эрсдэлийн үнэлгээ сайжирснаар дараах бодит эерэг нөлөө гарахаар байна. Үүнд:

• Гадаад эх үүсвэрээс татах арилжааны зээлийн өртөг болон Засгийн газар, хувийн хэвшлийн зээлийн эрсдэлийн шимтгэлийн түвшин буурснаар улсын төсөв, хувийн хэвшилд ирэх санхүүгийн дарамт багасна

• Хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл бэхжинэ

• Экспортын зээлийн баталгааны нөхцөл сайжирч, дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Доорх линкээр улс орнуудын үнэлгээг албан ёсоор тавьдаг: https://www.oecd.org/…/coun…/cre-crc-current-english.pdf

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
МӨНГӨНИЙ ТАЛААР ХҮҮХДЭДЭЭ ХЭЗЭЭ, ЮУНААС ЭХЭЛЖ ЗААХ ВЭ
Малчдад зориулсан хандивын барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийтийн албанд томилогдох 542 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
“Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс төслийн үр дүнг танилцуулж, хаалтаа хийлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?