HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Боловсролын салбарын ёс зүйн цахим сургалт зохион байгууллаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 30

Боловсролын яамны дэргэдэх  Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад 29 байгууллагын 126 төрийн албан хаагч хамрагджээ.

Сургалтын үеэр ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах тухай санал солилцсон байна.

Боловсролын яамны  дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Л.Төгсбаяр хэлэхдээ, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч дэд хороодын гишүүдийг тогтмол сургах, чадавхжуулах шаардлага байсаар байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр боловсролын салбарын ёс зүйн дэд хороодын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдийн талаарх мэдээллийг танилцуулж, цаашдын үйл ажиллагааг тогтвортой үр дүнтэй явуулахад энэ сургалт чухал ач холбогдолтой болохыг дурдсан юм.

Сургалтын хүрээнд “Ёс зүйн төлөвшил” сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Батсүх илтгэл тавьж, төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл, хандлага, харилцааны соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн танилцууллаа. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж” сэдвээр Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү илтгэл танилцуулж, холбогдох хуулийн зохицуулалт, түүний хэрэгжилтийн явц, анхаарах асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлав. Сургалтад оролцсон ёс зүйн дэд хорооны гишүүдийн зүгээс тулгамдаж буй бодит асуудал, хууль хэрэглэх явц дахь сорилтуудын талаар асуулт асууж, санал тавьсныг Ёс зүйн хорооны референт Д.Мөнхбат хариулан, тодруулга өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Голын мөсний зузаан өмнөх оноос 10-60 см нимгэн байна
Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж буй есөн дүүргийн 40 байршил
Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар болжээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 47983 иргэн азтан болжээ
“Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?