HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй метроны төслийн талаар санал солилцлоо. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсыг төлөөлж, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон Улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй албаныхан уулзалтад оролцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи нь Монгол Улсын тусгаар тогтнолыг 1960 оны эхээр хамгийн эхэнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд хоёр улсын түүхэн харилцаа онцгой ач холбогдолтой гэдгийг тодотголоо.

Өмнө нь хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арванхоёрдугаар сард Лондон хотод айлчлах үеэрээ Улаанбаатар метро болон хотын дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр санамж бичгүүдийг амжилттай байгуулж, метроны талаар туршлага судалсан билээ. Улмаар Их Британи улсын мега төсөл амжилттай хэрэгжүүлэх, хот байгуулах туршлагыг авах үүднээс Улаанбаатар метро төсөл дээр “Crossrail International”-ийг стратегийн зөвлөхөөр ажиллуулж байна. Мөн уг айлчлалын үеэр UK Export Finance агентлагтай уулзалт хийж, Улаанбаатар метро төслийн санхүүжилт дээр хамтран ажиллах хэлэлцээрт хүрсэн юм. Энэ удаагийн уулзалтын төгсгөлд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчид Улаанбаатар метро төслийн санхүүжилт болон экспортын тал дээр хамтран ажиллах саналаа бататгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнгөрөгч долоо хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав
Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг “М-Си-Эс” групп 3.9 тэрбум төгрөгөөр шинэчилж байна
Тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгоход ААН-ийг уриална
WISDOM OF NEW GEN |”МОНГОЛЧУУДЫН ЁС СУРТАХУУН БА ҮНЭТ ЗҮЙЛ”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?