HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Анх удаа орон сууц авсан, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 01 сарын 13

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг. Харин буцаан олголт авах хүсэлтийн материалыг хүлээн авч байгаа. Тиймээс буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэж байна. 

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

ТАЙЛАН ГАРГАХАД

1.Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/

2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

3.Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/

4.Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/

5.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Худалдах – Худалдан авах гэрээ /нотариат/

2.Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/

3.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4.Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙР, ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ

-“Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

-“НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

-“Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

-Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

-“Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

-“Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

-Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

-Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

ТАЙЛАН ГАРГАХАД

Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2.Сургуулийн тодорхойлолт

3.Сургалтын төлбөр төлсөн баримт

4.Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ХЭРЭВ ТАНЫ ХҮҮХЭД ГАДААДАД СУРДАГ БОЛ

1.Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/

2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/

3.Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. 

ХЭРЭВ ӨӨРӨӨ СУРАЛЦАХ ХУГАЦААНДАА ТАТВАР ТӨЛСӨН БОЛ

1.Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/

2.Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/

3.Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

4.Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

5.Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.

Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ
“Immersive Projection Mapping” язгуур урлагийн шоуг толилуулна
“Мэргэжлийн аврагч-2025” тэмцээний шилдгүүд тодорлоо
МЕГА ТӨСЛИЙН ТАЛААР БИДНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС
С.Лхагвадорж: Нийгмийн даатгалын байгууллагаас “ИТГЭЛЦЛИЙН АЯН”-ыг зарлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?