HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ханын материалд 1800 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 25

Улаанбаатар хотыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га газарт 1800 айлын орон сууц барина. Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон холбогдох албаныхан ажиллалаа. Ханын материал орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 3000 айлын орон сууц барих ажил нийслэлийн 24 мега төсөлд багтсан. Үүнээс эхний ээлжийн 1800 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацааг өнөөдрөөс эхлүүлж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ. Сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн явуулах бөгөөд төслийн саналыг наймдугаар сарын 7-ны 11:00 цаг хүртэл компаниудаас авахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар 1800 айлын төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт 82 хувьтай, дэд бүтцийн ажлуудыг нийслэлээс шийдэж өгсөн. Долоодугаар сардаа багтаад үлдсэн газрыг чөлөөлснөөр газар чөлөөлөлтийг бүрэн дуусгахаар төлөвлөж байгааг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох компаниудын хувьд хэн хамгийн өндөр хувьтай үр дүнг санал болгох, санхүү хөрөнгө, барилга барих чадамжаараа өрсөлдөнө. Өмнө нь гэр хорооллыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлтийг улсаас шийдэж өгөөгүй, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй, төсөл сонгон шалгаруулахдаа нэгдүгээрт барилга барих тусгай зөвшөөрлийг шалгуур болгож, бусад хүчин зүйлсэд түрүүнд ач холбогдол өгөөгүй зэрэг шалтгаанаас төсөл удаашрах, зогсох, улмаар иргэд хохирдог тохиолдол цөөнгүй байсан. Улаанбаатар хотоос шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төслүүдийн хувьд өөр зохион байгуулалттай. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн гол асуудлуудыг шийдэж, зураг төслийг ерөнхий байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцаа барих л үлдсэн. Тиймээс одоо гагцхүү төслийг саадгүй явуулж чадах компаниудыг төсөлд оролцохыг урьж байгаа юм.

Улаанбаатар хотод шинээр хэрэгжүүлж байгаа орон сууцны төслүүдийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг цогц байдлаар орон сууцжуулах “20 минутын хот” төлөвлөлттэй уялдсан орчин үеийн хороолол болно.

Энэ талаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Ханын материалын 1800 айлын орон сууцжуулах төслийн зураг төслийг хүнийг хамгийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар нарийн боловсруулж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, кино театр, үзвэр үйлчилгээний төвүүд, оффисын барилга зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Энэ төслийн хувьд гурвалжин хэлбэртэй, гурвалжны үзүүр хэсэгтээ орчин үеийн хийцлэлтэй оффисын барилгыг төлөвлөсөн. Барилга хамгийн өндөр нь 12 давхар, доош шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар барилгууд мөн байгаа. Орон сууцныхаа голд ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг шийдсэн. Улаанбаатар хотдоо жишиг болохуйц төлөвлөлттэй шинэ орон сууцны хороолол босно. Энэ ерөнхий төлөвлөлтүүд дээр сонгон шалгаруулалтад шалгарсан компани өөрөө хөгжүүлэлт хийгээд явах боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотод өмнө нь 2013-2023 онд буюу 10 жилийн хугацаанд 3200 нэгж талбарыг чөлөөлж байсан бол сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд 2584 нэгж талбарт газрыг чөлөөлж, түүхэндээ байгаагүй газар чөлөөлөлт, орон сууцжуулах ажлыг эхлүүлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ
“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна
ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙГ ШШГБ-ААР АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭД ДУНДАЖААР 6.1 ЖИЛ ШААРДАЖ БАЙГАА НЬ МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХОЙШ ЧАНГААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА
Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл
ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?