HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Японд хэт халсны улмаас 4 хүн нас барж, улс даяар сэрэмжлүүлэг гаргалаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 21

Хэт халуун агаар мягмар гарагаас эхэлсэн бөгөөд Кофу хотод агаарын хэм 38.2 хэм хүрч, зургадугаар сарын дундаж температурын түвшнээс 10 гаруй хэмээр давжээ. Гүнма болон Шизуока мужуудад ч мөн адил 37 хэмээс дээш халуун бүртгэгдсэн байна. Харин Токио, Осака зэрэг томоохон хотуудад 30 хэмээс давсан хэмтэй байсан бөгөөд нийт 547 байршилд агаарын температур 30 хэмийг давжээ.

Нас барсан хүмүүс бүгд өндөр настай байсан бөгөөд нэгэн 96 настай эмэгтэй Гүнма мужид талбайн дунд ухаан алдсан байдалтай олдож, эмнэлэгт нас барсан байна. Токиод л гэхэд мягмар гарагт 169 хүн дулааны хордлогоор эмнэлгийн тусламж авсан бол лхагва гарагт дахин 57 хүн ижил шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ.

Эрс халалт юунаас болов?

Токиогийн их сургуулийн уур амьсгал судлаач Юкико Имадагийн хэлснээр, энэ жилийн халалт онцгой бөгөөд зургаадугаар сарын дунд гэхэд 150 гаруй газар 35 хэмээс давсан нь анхны тохиолдол болжээ. Ердийн үед зуны улиралд бороо үргэлжилж байх учиртай ч энэ жил улирлын борооны урд фронт ор сураггүй алга болсон нь эрс тэс уур амьсгалын нэг илрэл юм.

Имада “Ийм хэт халууны гол шалтгаан нь Номхон далайн өндөр даралтын бүс Япон даяар хэт эрт тэлсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байна. Энэ бүс нутаг ерөнхийдөө долоодугаар сараас хойш л нөлөөлдөг байв.

Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.

Иргэдэд хандан анхааруулга гаргав

Японы Цаг уурын агентлаг сүүлийн өдрүүдэд бараг бүх мужуудад анхааруулга өгөөд байна. Пүрэв гарагт гэхэд Окинава, Кюүшюүгийн өмнөд хэсэг, Киото, Нара орчмоор халууны анхааруулга үргэлжилж байлаа.

48 том хотын халууны ачааллын индексээс үзэхэд нэг ч хот “аюулгүй” үнэлгээ аваагүй байна. Зарим хотуудад иргэдийг байнга ус ууж, амарч байхыг анхааруулсан бол 32 хотод “хүчтэй биеийн хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсэн сэрэмжлүүлэг өгчээ.

Хамгийн халуун жилүүдийн нэг болох төлөвтэй

2023 оны долдугаар сард Гүнма мужид агаарын хэм 40 хэм давж байсан бол 2000 оноос хойш 40 хэмээс давсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Японы түүхэн дэх хамгийн өндөр хэм бол 41.1°C бөгөөд энэ нь Сайтама мужид 2018 онд, Шизуокад 2020 онд бүртгэгдсэн.

Эх сурвалж: itoim.mn

Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна
Баянзүрх дүүрэг БНСУ-ын Чонжу мужтай хамтран ажиллах санал солилцлоо
Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
О.Сэцэн ахлагчтай баянгол дүүргийн “skc” клуб тийболын улсын аварга болжээ
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээ боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
CRYPTOTUUKH
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?