HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 16

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, гамшигт үзэгдлийн эрч улам нэмэгдэж, хүүхэд бүрийн эрх, амьдрах орчин, сурах боломж, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. Тухайлбал өнгөрсөн 2024 онд дэлхий дахинаа 242 сая хүүхэд уур амьсгалын гамшгийн улмаас сургуулиасаа тасарч, боловсрол эзэмших эрхээ бүрэн эдэлж чадаагүй бол сүүлийн 6 жилд 43.1 сая хүүхэд зөвхөн цаг агаарын гамшгийн улмаас болж гэр орноо орхин нүүхэд хүрсэн байна. Харин манай улсад 2023-2024 оны зуднаар нийт 80 мянга гаруй малчин өрхийн хүүхдүүд хичээл завсардсан тухай судалгаа гарсан байдаг. Тиймээс энэ удаагийн сургалтаар гамшгийн эрсдэлийг таньж, байгалийн аюулт үзэгдэл, түүнд дасан зохицох, даван туулах чадваруудаа хөгжүүлэх хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулж байна. Эдгээр чадварууд зөвхөн өөрийгөө хамгаалахад туслах төдий биш, бусдын амийг аврах хүчтэй мэдлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад Монголын хүүхдийн зөвлөлийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 40 гаруй сурагч хамрагдаж байна.

Сурагчид аюулгүй өрх, утаат орчноос гарах, гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, өндрөөс аврах ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн сургалтын танхимуудад гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшиж, сургагч багшаар бэлтгэгдэнэ.

НҮҮДЭЛЧИН 2025 | 362 өвийг Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэсэн
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж юу вэ
БЗД-ийн 14-р хороо энэ ондоо багтаж шинэ сургуультай болно
УУХҮЯ: Нүүрсний экспорт өссөн
SEX EDUCATION | Тэмбүү өвчний талаар таны мэдэх ёстой зүйлс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?