HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Эх оронч сурагч” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 12

 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан билээ.

Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 55 сурагчийг сонгон шалгаруулна. Улмаар сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлаж үндэсний өв соёл, мал аж ахуй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж, үе тэнгийнхэнтэйгээ монгол хүүхдийн хүмүүжлийн олон талт хөтөлбөрт хамрагдах юм.

Сурагчид:

Олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, эх хэл, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэг ойлголттой болно

Өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж, эмх цэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцана

Зүг чигээ олох, ус олборлох, байгальд хоол хийж сурах зэргээр амьд гарах ур чадвар эзэмшинэ

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын бодит жишээнээс суралцаж, урам зориг авна

Сагсан бөмбөгийн бэлтгэл хийх зэргээр адал явдалтай бас сургамжтай 7 хоногийг өнгөрүүлэх юм.

Бүртгэлд тавигдах шаардлага:

ЕБС-ийн 9-10 дугаар ангийн сурагч байх

2025 оны 06-р сарын 18-наас 25-ныг хүртэл зусланд байрлах боломжтой байх

Үндэснийхээ бахархалт түүх соёл, өв уламжлалаас суралцаж, эх оронч үзлийг өөртөө төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрийг бүртгэл 2025.06.06-наас 2025.06.14-нийг хүртэл үргэлжилнэ.

Бүртгэлээ дараах Google Forms-н холбоосоор орж хийнэ үү.

https://docs.google.com/…/1FAIpQLSeRa8m3DkICpV…/viewform

Цахим бүртгэл хоёр хэсгээс бүрдэнэ.

  1. Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг бөглөнө
  2. “Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдэвт 80-100 үгтэй эсээ бичих

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариу 2025.06.16-нд гарна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл фейсбүүк хуудас

8801-2294 утсаар лавлаарай.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Төв аймаг “Аялал жуулчлалын шилдэг маркетингтай аймаг”-аар шалгарлаа
Ипотекийн зээлийг орон сууцны талбайн хэмжээнээс хамааран хүүгийн шаталсан хувилбар санал болгоно
Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг засаж сэлбэх ажлыг эхлүүлнэ
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?