HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын зургаадугаар хуралдааныг зохион байгуулж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 11

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан нь “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг хамтын ажиллагааны механизм билээ. 

Тус хуралдаанд монгол талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлянь нар ахлан оролцож байна. Энэ удаагийн хуралдаанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллага, боомтын захиргаа, усны газар, ойн газар, орон нутгийн төлөөлөл багтаж, Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулдаг олон асуудлаар санал солилцлоо. Хилийн хамтарсан комиссын хуралдаанаар дараах асуудлын хүрээнд санал солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрэв. 

Үүнд:

• Хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн хяналт, хууль сахиулах хамтын ажиллагааны тухай; 

• Монгол, Хятадын улсын хилийг 3 дахь удаа хамтран шалгах бэлтгэл ажлыг хангах тухай;

• Хилийн бүс нутгийн ой болон бэлчээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай; 

• Хилийн ус болох Хэрлэн гол, Шарилжийн голын тухай; • Шинэ төрлийн хил дамнасан байгууламж болох 5G, AGV зэрэг ухаалаг олон төрөлт тээврийн тухай; • Бичигт-Зүүнхатавч авто замын боотмын шинэ гарц, Хавирга-Архашаат авто замын боомтын ачаа тээврийн шинэ гарц, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хил дамнасан байгууламжийн хилийн шугам дайран гарах цэгийг тохирох асуудлын тухай тус тус санал солилцов. 

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 7 дугаар хуралдааныг 2026 онд хятадын талд зохион байгуулахаар Талууд тохиролцов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Энэ онд нийт 2313 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүллээ.
Эрүүлийн жаргал “Эрт илрүүлэгт”
ФОТО | Харри Поттер киноны дүрүүд хиймэл оюун ухаанаар…
Сүхбаатар аймагт гарсан түймэрт 1200 га талбай өртжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?