HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 10

Улаанбаатар 2040 бодлогын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот”дэд төвийг бий болгох гэж байна. Төслийн талаар “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгч байна.

Сэлбэ дэд төв нь 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 18, км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 40 хувьд 50 га газарт ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Сэлбэ төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож, 2025 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах  саналыг нээлттэй хүлээн авч байгаа юм. ААН-үүд хамтарч ажиллах хүсэлтээ уг цахим хуудаст илгээх юм. Хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногын хугацаанд санал авахаар болжээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 хэм хүрч хүйтэрчээ
“Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Барби Сюйгийн дурсгалыг хүндэтгэн түүний нэрээр нэгэн солирын одыг нэрлэжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?