HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна. Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн осол эзэлж байна. Үүнийг 5-10 минутад шийдэх технологийн шийдлийг л бид хайж байна. Зам тээврийн ослын дуудлага ирэхэд цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж зураг авч мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.  

“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг.  Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан.  Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон. Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой гэж харж байна. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд техникийн комисс ажиллаж байна
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгчээ
Маргааш тохиох Бурхан багшийн их дүйчин өдрийн тухай
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?