HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 05

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдааны үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Патрисиа Данзи, дэд дарга Арно Вики тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийлээ.Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар хэлэлцсэн бөгөөд тус төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжиж, энэ онд дуусах тул үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтийг хошууч генерал Г.Ариунбуян илэрхийллээ. Онцгой байдлын байгууллагын санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт “Монгол Улс Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг дэвшүүлсэн. Тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр аврагчдын мэргэжлийн ур чадвар, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход томоохон түлхэц болох юм. 


Энэ үеэр Патрисиа Данзи Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай үргэлж найрсаг харилцаатай бөгөөд түнш орнуудын нэг гэдгийг дурдаад, “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төлөвлөлт, зохион байгуулалт, боломжийг нарийвчлан судалж, ажиллахаа илэрхийллээ. 

ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав
“Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон” авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгалаа
600 хүний суудалтай Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?