HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНПУ-ын эмийн агентлагийн ерөнхийлөгч монгол улсад айлчилж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газартай хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан билээ.

Үүний мөрөөр БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Гжегож Цессак манай улсад зургаадугаар сарын 02-06-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд тэрбээр Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ноён Гжегож Цессакыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.

Сайд Т.Мөнхсайхан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд өмнө хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс зарим асуудлаар тодорхой хүсэлт тавив. Тухайлбал, Европын Холбооны эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн тогтолцоо, тавигдах шаардлагууд, Польш Улсад ажиллаж амьдарч байгаа монгол эмч нарын эмчилгээний практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг монголын уламжлалт анагаах ухааны эм тан, тэдгээрийн орц, түүхий дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг ирүүлэхийг хүсэлт болгов. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүртгэлийн асуудал хариуцсан хүний нөөцийг чадавхжуулах, Польш Улсад сургах, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцлаа.

Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Кшыштоф Бойко болон тус улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав.

ФОТО | Грэммийн шагнал гардуулах ёслолын онцлох төрхүүд
“Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгов
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд орох ДУГААРУУД
Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал Монгол Улсад болно
“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?