HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

М.Тулгат: Монгол Улсын дижитал шилжилтийн ололт, амжилтыг Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдөд танилцууллаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 05

Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 30-31-ний хооронд Япон улсын Токио хотод боллоо. Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Үндэсний дата төвийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцов. 

ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, голлох амжилтууд болон Ази номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегийн зорилтуудын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог бусад улс орнуудын төлөөлөлд танилцуулсан юм. 

Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Тодруулбал, Ази номхон далайн орнуудад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г экспортлох, олон амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ази номхон далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Токиогийн мэдэгдэл”-ийг хэлэлцэн баталсан юм. Тус тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлж өгчээ. 

Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд оролцогч бус тодорхой асуудлуудаар санаачлагч, манлайлагч байхыг зорьж ажиллана.

Өнгөрсөн онд халиу буга, гөрөөс, могой, нүүдлийн шувууд суурьшлын бүсэд орж иржээ
Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
Энэтхэг агаарын тээвэр эмэгтэй зорчигчдодоо эмэгтэй хүний хажууд суудал сонгох боломжийг олгож эхлэв
Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ 
Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?