HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Садан төрлийн холбоотой эсэхийг нь шалгасны үндсэн дээр гэрлэлтийг бүртгэдэг болно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 04

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. 

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа аж. Цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүйд хүрчээ. Түүнчлэн гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулагдах гэх мэт шинэ тулгамдаж буй асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн төсөлд оруулсан онцлох заалтуудыг танилцуулъя. 

1. Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгалаа.

2. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа.

3. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа.

4. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, эцэг, эх байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа.

5. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ.

6. Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгалаа.

7. Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа.

8. Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлнэ.

9. Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа.

10. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
ҮРГЭЛЖ ХӨЛ НЬ ХҮЙТЭН ЯВДАГ ХҮНИЙ ОЙЛГОХ ЗҮЙЛС
Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна
“BB women’s жюү жицү”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдана
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?