HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ГССҮТ: Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ сунгалаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 04

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 2-ны өдөр Тайванийн “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен болон дэд захирал Эн Мен, Гадаад харилцаа хариуцсан захирал Вэн Хуй Фан, Халдварт өвчин судлал, эрчимт эмчилгээний их эмч Лин Тэ Ю болон Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Ю, дэд консул Жан Чиун Шиа нарын баг бүрэлдэхүүн зочиллоо.

Энэ хүрээнд тус төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Тайванийн “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен нар хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагааны дагуу гэмтэл согогийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлэх, гэмтлийн хамтарсан сургалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар боллоо.

ГССҮТ болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагаа 2019 оноос эхтэй бөгөөд энэ хугацаанд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, харилцан солилцож ажиллуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг томоохон ажлуудыг өрнүүлж, нийт 27 эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулсан байна.

Мөн 2025 оноос тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ГССҮТ-д зочин профессороор урьж, эмчилгээний дэвшилтэт арга технологиос суралцаж, мэдлэг туршлага солилцож байгаа аж.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд Тайванийн зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь
ФОТО | Өнөөдөр “Blackpink” хамтлагийн Жэнни 28 нас хүрлээ
Албан тушаалаа ашиглан зөвлөх үйлчилгээний тендерт шалгарч, өөрт давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?