HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Парламентын төгөл”-ийг байгуулав

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 15

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр өнөөдөр  /2025.09.13/ тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Парламентын төгөл”-ийг байгуулахаар болсон юм.

“Парламентын төгөл”-ийг байгуулж, мод тарих арга хэмжээг нээж Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн баярын мэндийг дэвшүүлээд есдүгээр сарын 13-ны энэ өдөр гайхалтай сайхан үйл явдлаар эхэлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Мөн “Өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа эхлүүлж, гишүүд бид андгай тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монголын парламентын шинэ түүхийг эхлүүлж байлаа. 35 жилийн өмнө бид шийдвэр гаргаад төрийн тамгаа дардаг байсан бол өнөөдөр шийдвэр гаргаад мод тарьж, эх дэлхийгээ тамгалах буянтай сайхан үйл хийхээр болж байна. Бидний тарьсан мод маань тал дүүрэх болтугай” гэж байлаа.

Дараа нь  Улсын Бага Хурлын гишүүд  болон  тэдний  гэр бүлийн төлөөлөл, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд зэрэг 70 гаруй  хүн  голт бор, шар хуайс, үрэл гэсэн гурван төрлийн 124 мод тарьж “Парламентын төгөл”-ийг байгуулах нэгэн дурсгалыг бүтээв.

Мөн энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн өдрөөрөө 124 ширхэг мод тарьж, орчны эко ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах төсөлд бодит хувь нэмрээ оруулж буйд талархан батламж гардуулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Даац хэтэрсэн уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт тавина
НӨАТ-ын сугалааны тохирлоос нийт 40780 азтан тодорчээ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог
“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?